АНУ-ын Корнелийн их сургуулиас явуулсан нийгмийн сэтгэл зүйн  судалгаагаар  мөнгө, аз жаргалын аль нэгийг сонгох санал тавьбал  өрнөдийнхэн ихэнхдээ мөнгийг сонгоно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өрнөдийн орнуудад амьдардаг хүмүүс бухимдал ихтэй ч хамаагүй,  илүү их цалинтай ажилд тэмүүлдэг байна. Тэд мөнгийг хүнд аз жаргал авчирдаг гэж үздэг гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Судалгааны үеэр мэргэжилтнүүд хүмүүст өндөр цалинтай ажил, аз жаргалтай амьдралын хооронд сонголт хийх нилээд хэдэн  тест  явуулжээ. Тэгтэл судалгаанд оролцогчдын ихэхи нь мөнгийг өөрийн амар тайван байдлаас илүүд үзжээ.