Оросын Алс Дорнод, БНАСАУ, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа нь хийн салбарт  Пхеньянаас хууль ёсны баталгаа авалгүйгээр хэцүү болно  гэж ОХУ-аас Өмнөд Солонгост-д суугаа Элчин сайд   Константин Внуков өмнөд солонгосын The Korea Herald сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.  Үүний тулд юуны өмнө  улс төрийн нөхцөл байдлыг  бүрдүүлж  шаардлагатай гэжээ. Нэгдүгээрт, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээрийг сэргээх, хоёрдугаарт, Пхеньян, Сеулийн хооронд яриа, хэлэлцээ үр дүнд хүрэх шаардлагатай. Түүнчлэн, төрийн хэмжээний хууль ёсны баталгаа  боловсруулах шаардлага гарч байгаа аж. Элчин сайд хэлэхдээ, юуны түрүүнд БНАСАУ-д үйлчилж байгаа нууц дэглэм нь Орос улсаас Өмнөд Солонгос руу хийн хоолойгоор нийлүүлэх байгалийн хий нь  татгалзах шалтгаан болохгүй гэсэн  БНАСАУ-ын  баталгааг хүлээж байна. Жилд  10 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх Москва, Пхеньян, Сеулын хамтын ажиллагааны тухай гурван талын хэлэлцээрийн төслийг өнөөдөр оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нар  хэлэлцлээ.  Уулзалт Улаан-Үд хотод боллоо.