“Үндэстэн хоорондын мөргөлдөөн, мульти соёлын (мультикультурализм) бодлого, шилжилт хөдөлгөөөний тулгамдсан асуудал"  - Ярославлийн Олон улсын гуравдахь чуулганы  сэдвүүд. 9-р сарын 7,8 өдрүүдэд болж өнгөрөх юм. Сэдвүүдийн сонголт энэ жил маш их сонирхол татаж байгаа гэж  зохион байгуулагчид тэмдэглэж байна. Ярославль нь гурав дахь удаагаа улс-төрийн чуулганыхныг хүлээн авч байгаа юм.  Энэхүү мэтгэлцээний талбар жил бүр Орос улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион явагддаг бөгөөд түүнд 20 гаруй орноос 500 гаруй шинжээч, улс төрчид оролцдог юм. Испаний ерөнхий сайд Хосе Луис Сапатеро, Францын ерөнхий сайд  Франсуа Фийон, Италийн удирдагч  Сильвио Берлускони, Японы ерөнхий сайдын тусгай төлөөлөгч Юкио Хатояма нар чуулганд  оролцож байв.

Энэ жил зохион байгуулагчдын санаачилгаар Ярославльд оросын болон гадаадын улс төрчид хамгийн зоригтой, орчин үеийн санал санаачилгуудыг хэлэлцэнэ. Тэд төрийн    угсаатан, үндэстний, шашны талаар ярилцахыг санал болгоно. Энэ сэдэв нь 2010 онд хэлэлцэгдсэн гэж чуулганы гүйцэтгэх зөвлөлийн  тэргүүн Владислав Иноземцев хэлээд «Би ийм сонголт хийсэнд их гайхсан. Гэхдээ  өнөөдөр энэ тухай ярих цаг нь яах аргагүй ирсэн. 2008 оны санхүүгийн хямралын эдийн засгийн тулгамдсан асуудлаас бусад асуудлууд нь нэг жилийн дотор бүгд нэгдүгээрт тавигдаад байна.   Энэ нь үндэстнүүд хоорондын соёлын сөргөлдөөн, шилжилт хөдөлгөөний асуудлууд, хөгжилтэй орнууд болон шилжин ирж байгаа үндэстнүүдийн хоорондын харилцан ойлголцол, шашны асуудал, үндэсний  тайван байдлын асуудлууд юм.  Норвегид гарсан эмгэнэлт явдал, Их Британий бослого болон 12-р сард ОХУ- д гарсан   мөргөлдөөн  нь улс орнуудад нэгдсэн бодлого, мульти соёлд сэтгэл хөдлөлийн ухамсраар бус нийтлэг дүн шинжилгээ хийх шаардлагатай буйг харуулсан юм» гэлээ.

Н: Үндэстэн хоорондын, шашин хоорондын яриа хэлэлцээ нь зөвхөн Орос улсад хэрэгцээтэй байгаа юм бишээ.  Ойрхи-Дорнодын, Хойд Африкийн орнуудаас ЕХ-ны орнуудад өсөн нэмэгдэж буй цагаачлалын асуудал нь хуучин ертөнцид улам эрэлт хэрэгцээтэй байна.  Мульти соёлын  бодлогын хямрал бол орчин үеийн дуудлага юм гэж Владислав Иноземцев тэмдэглээд «Асуудал хуучин байсан: одоогийн улс орнууд хуучин “хайлуулах тогоо” гэж нэрлэж байсан, өөрөөр хэлбэл,  зарчмын ялгааг арилгахыг хүсэхгүй тийм нийгмийг байгуулахыг хүсч, нэгдсэн нэг үндэс сууринд аваачих, ингэхдээ нийгмийн төрөл бүрийн соелын бүлэгт хуваагдсан байхыг эрхэмлэх аж» гэлээ. Магадгүй, нийгэм нь үндэсний, угсаатны, шашны зарчмаараа  илүү бүтэцтэй болж мэдэх юм. Ийм нөхцөл байдалд улсын стратеги, арга барил ямар байж болох вэ? Эдгээр асуудлыг Европ, Ази, Америкийн улс төрчид, шинжээч, судлаачид ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Германы канцлер Ангела Меркель, Түркийн ерөнхийлөгч Абдулла Гюлль нартай хамтран хэлэлцэх юм.