Хятад улс НҮБ-тай хамтран Ливи улсын иргэний дайны дараах сэргээн босголтод идэвхитэй туслахад бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи мэдэгджээ. Ян Зечи тэмдэлэхдээ: чухамдаа НҮБ Ливийн иргэний дайны дараа гол үүрэгтэйг тэмдэглэжээ. Хятад улс нь НҮБ-тай хамтран Африкийн холбоо, Арабын орнуудын лигтэй энэхүү асуудлаар илүү нягт ажиллах нь зүйтэй гэж үзэж байна гэж мэдэгдэлд дурьджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтэй Хятадын ГХЯ-ны тэргүүн утсаар ярилцахдаа: зөвхөн өрнөдийн их гүрнүүд төдийгүй, НҮБ-ын бүх гишүүн-орнууд Ливийн иргэний дайны дараах байдлыг зохицуулахад оролцох ёстой гэж мэдэгджээ.
Хятад улс Ливийн сэргээн байгуулалтад идэвхитэй оролцоход бэлэн байна
