Ливийн удирдагч Муамар Каддафи нь өнөөдөр ливийн нийслэл Триполь хотынхныг ливийн сөрөг хүчнийхний эсрэг   үргэлжлүүлэн тэмцэхийг уриалжээ.  Тэрээр  “ Би гудамжуудаар нууцаар явж харсан.  Залуучууд хэрхэн тэмцэж, эх орноо хамгаалж буйг харсан гэж Сириэс нэвтрүүлдэг “Арраи Оруба” телевизийн сувгаар нэвтрүүлсэн мэдэгдэлдээ хэлжээ. Каддафи Триполийг “хархнуудаас” цэвэрлэхийг уриалсан юм. Сүүлийн үед тэр босогчдыг  ингэж нэрлэх болсон юм. Саяхан сөрөг хүчнийхний талынхан Триполь дахь Каддафийн ордныг  эзлэн авч, дээрэмдсэн гэжээ.Ливийн удирдагч одоогийн байдлаар хаана байгаа нь тодорхой бус байна.