ОХУ-ын Буриад улсад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНАСАУ-ын Төрийн Батлан хамгаалах хорооны удирдагч   Ким Чен Ир нарын уулзалт   эхэллээ. ОХУ, БНАСАУ-ын тэргүүн нар Буриад улсын Заиграевский дүүргийн “Сосновый бор”цэргийн ганизоны нутаг дэвсгэр дээр уулзаж байгаа юм. Дмитрий Медведев, Ким Чен Ир нарын яриа, хэлэлцээний гол сэдвүүдийн нэг  Орос, БНАСАУ, Өмнөд Солонгосын оролцоотой  эдийн засгийн гурванталт төслийг цаашид хэрэгжүүлэх  асуудлыг хэлэлцэх юм.  Түүнчлэн, хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэцээрийг яаралтай сэргээхэд онцгой анхаарлаа хандуулах юм. БНАСАУ-ын удирдагч Орос улсын хилийг өнгөрсөн бямба гаригт давж, Приморье, Хабаровск хязгааруудаар явж өнгөрсөн юм. Приамурт тэр Бурейскийн УЦС –ыг үзэж сонирхсон юм.  Мягмар гаригт Ким Чен Ир Буриад улсад хүрэлцэн ирж, Байгаль нууранд  очиж,  Улаан-Үд хотын томоохон онгоцны үйлдвэрт, нисдэг тэрэг үйлдвэрүүдийн томоохон Ми төрлийн   үйлдвэрлэлтэй танилцлаа. Хойд солонгосын удирдагч өөрийн хуягласан галт тэргээр тус улсын төмөр замаар явж байгаа бөгөөд, түүний автомашин мөн энэ цувааны нэг вагонд явж байна. Аялал нь аюулгүй байдлын өндөржүүлсэн байдалд   үргэлжилж байна.