АНУ-ын рейтингийн тэргүүлэгч Standard & Poor's (S&P) агентлагийн тэргүүн Девен Шарма оны эцсээр албан тушаалаасаа огцрох нь Түүнийг өөрчлөгдөх шалтгаан нь  америкийн эрх баригчдын зүгээс гарсан шүүмжлэл болжээ. Уолт стрит жоурнэл сонинд нийтлэснээр  агентлагийн дараагийн тэргүүнээр Сити группын топ-менежер Дуглас Петерсон болох аж. Standard & Poor's- ийг тойрсон асуудлууд нь 8-р сарын эхнээс эхэлсэн юм.  Тэр үед агентлаг анх удаа АНУ-ын урт хугацааны зээлийн рейтингийг дээд хэмжээний  “ААА” гаас “ АА”+ түвшинд  бууруулсан юм.  Үүнд Цагаан Ордон, Сангийн яам жигтэйхэн хэлэгнэсэн юм. Standard & Poor's нь өөрийн тайландаа төрийн зээл нэмэгдэж,  төсвийн хомсдол өсч байгаа тухай тусгасан бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар агентлаг нь рейтингийн  урьдчилсан сөрөг  таамаглалыг гаргасан ажээ. Шинжээчид тэр дор нь хямралын шинэ давалгааны тухай ярих болосн бөгөөд Тимоти Гайтнерыг  ойрын үед огцрох болно гэж байсан юм. Америкийн эрх баригчид  өөрсдийгөө хамгаалан  Standard & Poor's-ийн үйл ажиллагааг шүүмжлэх болсон юм. Сангийн яам мэдэгдэлдээ: агентлаг нь тайлангаа бичихдээ гурван их наяд долларын тооцоог алдаснаас рейтинг үндэслэлгүй буурсан гэж тэд үзжээ.  Дайралтыг жаахан бууруулах үүднээс S&P нь нарийн бус тооцоог хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ өөрийн мэдэгдлээс ухарсангүй.  Рейтингийг бууруулсан нь зөв болсон гэж “Капитал” компаний ерөнхий шинжээч Федор Наумов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Зах зээлүүд нь агентлагаас болж засварлагдаж байгаа юм биш, харин үйл ажлаасаа болж байгаа юм. АНУ-д, Европын орнуудад ч тэр эдийн засгийн өсөлт, улс төртэй холбоотой   мэдээллүүд их муудсан . Энэ нь нэмэлт сөрөг явдал бий болгосон, тэгээд эдгээр нь зах зээл дээр засварлагдаж байгаа юм» гэлээ.

     Нөгөөтэйгүүр, шинжээчид рейтингийн бууралт нь америкийн эдийн засагт ашигтай. Зах зээлийн тогтворгүй байдал нь АНУ-д үнэт цаасаа ашигтай байрлуулахад тус болсон гэж “АЛОР” бүлэг  компаний шинжээч Наталья Лесина үзэж байна. «Хөрөнгийн захын ханш унасны дараа, хөрөнгө оруулагчид хамгаалалтын цаасанд хөрөнгөө оруулахаар гүйлдсэн, өөрөөр хэлбэл, алт, америкийн үнэт цаасанд хөрөнгө оруулсан.  Хөрөнгийн урсгал зээлийн зах руу  ирэхэд  үнэт цаасны ашиг буурдаг.Ашиг  одоо ч их бага түвшинд  байгаа. Гэхдээ сануулахад америкийн эдийн засагт маш том байршуулалт хийх шаардлагатай байгаа юм. Үнэт цаасны тал хувийг маш сайн ашигтайгаар байрлуулсан байгаа, харин энэ долоо хоногт хөрөнгийн захад 99 тэрбумын долларын үнэт цасыг санал болгох гэж байна. Мэдээж хэрэг ийм алхам нь Америкийн эдийн засагт  ашиг орлогыг бууруулж, гадаадын зах зээлээс хямд төсөр болон ашигтай мөнгө зээлэх боломж олгох юм» гэж Наталья Лесина хэллээ. Standard & Poor's тайлбартаа: АНУ-ын рейтинг буурахаас бүр  өмнө удирдлагыг солих тухай бэлтгэж байсан юм гэж байна. Девен Шарм явснаар агентлагийн ажилд ямарч өөрчлөлт орох ёсгүй гэж Федор Наумов хэлээд «Рейтингийн агентлаг нь захирлынхаа хувийн  амьдралаар амьдардаггүй, тэр тусмаа захирал нь нэг этгээд царайтай ч юм уу,  улс төрч юм уу, эсвэл Сорем, Баффетын шиг  томоохон хөрөнгө оруулагч ч биш.  Тэдний ажлын гол зорилго юунд байна вэ гэвэл, тэд хуримтлагдсан процесстэй, тэдний рейтингийг  маш их олон тооны шинжээчид хийдэг. Тэгээд энэхүү  механизмын ажил хэрхэвч эвдэрч, өөрчлөгдөж болохгүй, үүнээс болоод л захирал солигдорж байна, ийм юм болоогүй бол ийм их нэр хүнд тэд олохгүй л байсан» гэлээ. Энэ бүх шуугиан  рейтингийн агентлагийн нэр хүндийг унагасан.  Сангийн яамтай шөргөөлцөснөөс болж S&P агентлагаар үйлчлүүлэхээс америкийн Калифорни болон Флорида мужуудад  эрх баригчид татгалзаад байна.  Агентлагийн тэргүүнийг огцруулж байгаа болон түүнийг тойрсон яриа бол S&P компанид нэр хүнд авчирах пиар бөгөөд чадавхитай хэрэглэгчдэд тэр бүх алдаагаа хариуцахад бэлэн гэдгийг харуулах гэсэн далд санаа юм.