8-р сарын 30-нд Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тэд өөрийн бүрэн эрхийг шинээр бүрэлдэх эрх баригч Ардчилсан нам ын кабинетад шилжүүлэх юм.  Энэ тухай японы ерөнхий сайд Наото Кан мэдэгджээ. Тэрээр албан тушаалаасаа огцроход бэлэн байгаа тухайгаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. 8-р сарын 29-нд парламентын доод танхимд  дийлэнхи олны суудалтай  ардчилагчид шинэ удирдагчаа сонгох юм. Сүүлийн хэдэн сар тус улсад Наото Каны нэр хүнд их унасан юм. Япончууд түүнийг байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгахад их алдаа гаргасан гэж үздэг байна.