Ливийн нийслэлийн баруун тойргуудад Муаммар Каддафийн цэргүүд, босогчдын хоорондын тулалдаан сэргэлээ. Босогчид нь Триполийн 80 хувийг хяналтандаа авсан гэж мэдээлж байгаа боловч, үүнийг нотлоход хүнд байна гэж “Скай ньюс” британий  телевизийн суваг мэдээлжээ. Өнгөрсөн шөнө нийслэлийн гудамжинд Каддафийн хүү  Сейфа гэнэт  гарч  ирсэнийг “гэнэтийн “гэж шилжилтийн үеийн Үндэсний зөвлөл гайхширчээ. Тэдний үзэж байгаагаар тэр бичлэг нь  өмнө нь хийгдсэн дүрс бичлэг бөгөөд  ливичүүдийг  хямруулах зорилгоор хийсэн байжээ. Үүний өмнө шилжилтийн үндэсний зөвлөл нь Сейфа аль-Исламыг баривчилсан бөгөөд түүнийг Гаагийн олон улсын шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа  тухай мэдээлж байжээ. Харин Каддафийн өөрий нь байгаа газар одоо болтол тодорхой бус байна, гэхдээ түүнийг Трипольд байгаа гэж  үзэж байгаа вс.