Ардчиллаас нүүрсний аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хүртэл болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг боловсруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Улаанбаатарт хийсэн нэг өдрийн айлчлалаар хэлэлцжээ. Зүүн Азийн  гурван орноор аялаж байгаа  Байдены  энэхүү айлчлал  Хятад, Монголд улсуудад болсон бөгөөд Япон улсад өндөрлөх юм. Байден Улаанбаатарт морилсон нь  АНУ-ын дэд  ерөнхийлөгчийн түүхэн дэхь хоёр дахь удаагийн айлчлал юм.  1944 онд дэлхийн II Дайны төгсгөлөөр Монголд америкийн  дэд ерөнхийлөгч Генри Уоллес ирж байв. Энэхүү айлчлалын онцлог юу вэ? гэвэл Генри Уоллес бүддийн шашны хийдэд айлчлах хүсэлтэй байсан нь Гандан Тэгчилэн хийдийг нээхэд  нөлөөлжээ. Түүнийг хүндэт зочинд зориулан нээсэн гэж ярьдаг аж. Сонирхолтой нь, 1990 онд Гандан хийд нь Монгол улсад ажиллаж байсан  цорын ганц хийд байжээ. 1990 онд тэрхүү  хийд  нь бүддийн шашны уламжлалт ёсыг сэргээх эхлэлийг тавиад зогсоогүй Монгол улсад ардчилсан хувьсгал гаргасан юм.  Монголын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр Жозеф Байден хэлсэн үгэндээ: ”Монгол төрийн болон монголын ард түмний  хөгжил дэвшил  ардчилсан өөрчлөлтүүдийн замд байна “ гэж үнэлжээ. АНУ-Хятад хоёр адилхан нөлөөгөө нэмэгдүүлж буй   Ази тивийн амар бус нөхцөл байдалд Байден нь Америкийн сонирхлыг урагшлуулах гэж оролдож байна. Ардчиллын асуудлууд дээр дөрөөлөн Байден нь  Вашингтон  бол Монгол улсын эдийн засгийн төдийгүй ардчилсан өөрчлөлтүүдийн гол  холбоотон гэх ойлголт өгч байна. Нөгөөтэйгүүр, Бээжин энэ орныг өөрийн түүхий эдийн эх булаг гэж үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн ОУХДС-ийн профессор Татьяна Шаклеина тайлбарлаад «Одоо үед Зүүн болон Төв Азийн орнууд   АНУ-ын геополитик, эдийн засагт хүчтэй нөлөөлөх чухал объект болж байгаа юм. Тэд  их амжилтанд хүрэхийн зэрэгцээ  хяналт тавихыг хүсч байна» гэлээ.

Монгол улсад өсөн нэмэгдэж байгаа  хятадын бизнесийн нөлөөнөөс АНУ болгоомжилж  байна.  Тэд америкийн компаний ялангуяа, түүхий эдийн сонирхлыг хангахыг оролдож байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол улсын  ерөнхий сайд  С.Батболдтой хийсэн яриа хэлэлцээний үеэр болон МУ-ын ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржтой уулзахдаа тухайлбал, цөмийн энергийг энхийн зорилгоор  ашиглах хамтын ажиллагааны цаашдын ирээдүйн талаар ярилцжээ. Гэхдээ америкийн цөмийн хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр хадгалах тухай асуудлыг хөндсөнгүй гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. «Энэ бол үнэхээр чухал асуудал. Одоогоос хоёр жилийн өмнө явагдсан сонгуулиар ялсан ардчилсан ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж цөмийн зэвсгийн хаягдлыг Монголын нутаг дэвсгэр дээр  булшлах төслийг  бэлтгэхийг зөвшөөрөөгүй. Шинжээчид болон олон нийтийн зүгээс  гаргаад байгаа сөрөг  дүн шинжилгээ нь цөмийн бус статустай Монгол улсад  эргэлзээтэй шийдвэр юм» гэж Сергей Лузянин хэллээ. Үүнээс үүдээд Байдены айлчлалтай холбогдуулан  Улаанбаатарт   экологийн болон эрхийг хамгаалах  төрийн бус байгууллагуудын эсэргүүцлийн жагсаал цуглаан боллоо.  Тэд Монгол улсыг “цөмийн хогийн сав болгохгүй байхыг“ засгийн газраас шаардаж байв.Ийм учраас Байдены айлчлалын үеэр  энэ тухай юу ч яригдсангүй.