Саяхан сөрөг хүчний зэвсэгт бүлэглэл “цэвэрлэгээ” хийсний  дараа  Сирийн Хама хотод гадаад орнуудын  хэсэг сэтгүүлчид анх удаа очжээ. Тэдний дунд “Оросын дуу хоолой” радиостанцын сэтгүүлч явсан юм. Саяхан  бослого гарч байсан хот сэтгүүлчдийн өмнө ямар дүр зурагтай байсан тухайд Олег Грибков ярихдаа : «Хама хот  7-р сарын турш  засгийн газрын цэргүүдийн  бүслэлтэнд байж байгаад, 8-р сарын эхээр аажмаар хотоос босогчдыг шахан гаргажээ. Сөрөг хүчнийхэн засгийн газрын цэргүүдийг  хүнд их буу хэрэглэн, танкаар галлаж байсан гэж мэдээлжээ. Гэтэл үүнийг нотлох баримт байсангүй» гэв. Өнөөдөр Хамагийн байдлын тухай төрөл бүрийн яриа, таамаг хангалттай гарч байна. Сэтгүүлчдийг хоттой танилцаж байх тэр өдөр гадаадын телевизийн сувгуудаар өнгөрсөн шөнө Хама хотод 15 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байв. Гэтэл энэ мэдээ үнэнд нийцээгүй. Хама хотод хүрэлцэн очсон сэтгүүлчдийг гудамжинд орон нутгийн иргэдтэй чөлөөтэй ярилцахад  хэн ч саад болоогүй. Заримдаа энэ нь дэндүү ширүүн өнгө аястай болж  байв.Тэр бүр иргэд засгийн газрын  үйл ажиллагаанд сэтгэл эс хангалуун байлаа. Гэхдээ өнгөрсөн шөнө хотод буудалцаан гарсан гэж нэг ч үг хэлээгүй.

    Ингэхдээ орон нутгийн иргэд бослогт гадаадын орны  буюу “алан хядагчид”  хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн гэж байв. Зөвхөн Арабын бус, жишээ нь:  Афганистанаас бас  байжээ. Орон нутгийн иргэдийн дунд ч тэдэнтэй санал нэгтэй хүмүүс байсныг үгүйсгэх аргагүй гэж Хама хотын захирагч хэллээ.Тэрээр  хотыг хяналтандаа авсан  хэдэн долоо хоногийн туршид  сөрөг хүчнийхэн дур зоргоороо авирлаж байсан тухай  ярилаа. Хамагийн  захирагчийн ярьсан зүйл нотлогдож байлаа. Цагдаагийн байрыг шатааж, Хууль зүйн яамыг бут цохиж, офицеруудын ордонг хэдэн хэсэг болгон дэлбэлжээ. Сандарсан  цэрэг, цагдаа нарыг алан хядагчид хайр найргүй устгаж байжээ. Сэтгүүлчид эмгэнэлт Оронт голын гүүрэн дээр очжээ.  Эндээс алан хядагчид цэргийнхэн болон тэдний гэр бүлийнхний цогцсыг ус руу шидэж, зургийг  нь дүрс бичлэгээр авч, Интернетэд тавьжээ. Одоо түүхийн энэхүү хүнд үе ард үлджээ. 8-р сард Сирийн засгийн газрын  цэргүүд хотыг өөрсдийн хяналтан дор авч, Хамад байдал аажмаар тайван болж байна.

         Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч  Сирийн байдлыг бодит үнэнээр мэдээлж эхлэнэ гэдэгт  америкийн дипломат асан Эдвард Лайонел Пек итгэлтэй байна.  Төрийн албанд З0 жил зүтгэхдээ тэр арабын олон орнуудад Элчин сайд болон Төрийн департаментад өндөр албан тушаал хашиж байв. Одоо тэр Хамад нүдээр үзсэнээ эх орондоо буцаж очоод  ярихаар ирээд байгаа аж.  “Оросын дуу хоолой” радиогийн асуултанд хариулахдаа Эдвард Лайонел Пек: Би ямарч олон нийтийн байгууллагыг төлөөлөөгүй, завхөн өөрийн санаачлагаар ирсэн гэв.  «Би өөрийн зөв гэдэгт  америкчуудыг итгүүлж чадах эмэхийг мэдэхгүй байна. Хүмүүсийн оюун санааг өөрчлөх хэцүү, гэхдээ би чадах бүхнээ хийнэ.  Одоогийнх  шиг ийм хүнд нөхцөл байдалд   өөрийн ойлголтыг тулгавал нь буруу болно» гэж Эдвард Лайонел Пек  хэллээ. Элчин сайд асны үзэж буйгаар сирийн удирдлагад байдлыг тогтворжуулах болон төлөвлөсөн  шинэчлэлийг эхлэх боломж олгох хэрэгтэй юм. Харин зарим хүмүүс  байдлыг гуйвуулж буй нь зохисгүй юм.Бүх асуудлыг энхийн яриа, хэлэлцээний замаар  хийх нь зүйтэй гэдгийг сиричүүд: засгийн эрх барих бүтцүүд болон “сөрөг хүчний” эгнээнд ярьцгааж байна. Энэ бол одоогийн хүнд нөхцлөөс гарах цорын ганц зөв боломж юм.