Оросын 270  сурагчид БНАСАУ-ын “Сонгдовон” олон улсын пионерийн зусланд зуныхаа амралтыг өнгөрөөжээ.  Тус лагерь нь Япон тэнгисийн эрэг дээр Кавондо тосгонд оршидог аж.  Зохион байгуулагчид хүүхдүүдэд зориулан Солонгосын хойгийн үзэсгэлэнт байгальтай газар болох  Кымгынсан уул руу /Эрдэнэсийн  уул / аялал зохиожээ. Түүнчлэн тэдэнтэй хамт “Сонгдовон” зусланд Танзаний хүүхдүүд амарч байжээ. БНАСАУ нь  эдийн засгийн хүнд байдалд байгаа хирнэ жил бүр бусад орны хүүхдүүдийг урьдаг уламжлалтай  юм.