Орос улсын Алс-Дорнодын Приморьед орон нутгийн хүмүүс рүү дайрсан махчин акулын эрэлд гарлаа. Далайн махчны эрэлд ангуучны гурван баг гарав. Түүнчлэн тэдний хамт акул судлаачид, эрдэмтдийн бүлэг явж байна. Махчин акулыг барьтал Приморийн хязгаарын эргийн бүх газруудад 8-р сарын 18-наас эхлэн  далайн усанд орохыг хоригложээ. Орон нутгийн аврагчид наран шарлагын газруудад хяналт тавьж, акулаас хамгаалах  цорын ганц арга бол сэлэхээс татгалзах нь зүйтэй гэж амрагчдад тайлбарлаж байна.