Ливийн нийслэл Триполь хотод цорын ганц эмнэлэг л үргэлжлэн ажиллаж байна гэж “Скай-ньюс” британий телевизийн суваг мэдээлжээ. Энэ эмнэлэгт ажиллаж байгаа доктор Мухаммед Харишийн ярьснаар эмнэлгийн ажилтнууд хүрэлцээ муутай байгаа аж. Тиймээс зарим тохиолдолд өвчтөнүүд эмч нарыг гурван өдөр хүлээж байгаа аж. Сөрөг хүчнийхэн болон Муаммар Каддафийн талынхны хоорондох байлдааны улмаас сүүлийн өдрүүдэд тус эмнэлэгт шархадсан олон  хүмүүсийг авчрах боллоо гэж мэдээнд уламжилжээ.