Ливийн  сөрөг хүчний цэргүүд Каддафийн ордон оршидог болон  гол хүч төвлөрөөд байгаа нийслэл хотын Баб Эль-Азизия хорооллыг эзлэн авч чадаагүй байна.  Сөрөг хүчнийхэн руу  агаараас НАТО-гийн онгоцнууд  бөмбөгдөж байгаа, хоногт  40 гаруй удаа цохилт өгч байна. Каддафийн цэргүүд нь босогчдын байгаа Мисурат хотын зүг гурван удаа “Скад”  баллистик пуужин харважээ. Тэдгээр пуужин нь ямарч хор уршиг тарилгүй  бүгд далайд унасан аж. Каддафийн хүүдүүдийн хувь заяа одоо хүртэл  тодорхой бус байна. Сөрөг хүчнийхэн түүний хүү Хамисыг өнгөрсөн мягмар гаригийн шөнө агаарын цохилтын үеэр нас барсан гэж зарлан,    гурав дахь удаагаа оршуулаад байгаа юм. Эдгээр мэдээллүүдийг  хурандаагийн талынхан няцааж байна.Сөрөг хүчнийхний  барьцаанд аваад байгаа Сейф аль-Исламыг  өнгөрсөн шөнө нийслэл хотод харжээ. Мухаммед Каддафи нь гэрийн хорионоос зугатаж чадсан байна.Харин хурандаа өөрөө хаана байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Түүний төлөөний хүмүүс тэр эсэн мэнд Трипольд байгаа, харин сөрөг хүчнийхэн түүнийг эх орноосоо зугтасан гэж үзэж байна.