Орос улс Ливийн улс-төрийн ажиллагаанд идэвхитэй  дэмжлэг үзүүлэх бодолтой байна гэж Орос улсын  ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр Москва, Трипольтой олон жилийн турш найрамдал, хамтын ажиллгаатай байгаа гэдгийг сануулав. Африкийн энэ оронд байлдааны ажиллагаа түргэн шуурхай дуусч, тэнд ардчилсан зарчмууд дээр тулгуурласан эрх барих байгуулах бүрдүүлэхийн төлөө Орос улс ажиллаж байна. Үйл явдлыг ажиглахад Ливийн асуудал удахгуй шийдэгдэж, тэнд засгийн эрх  босогчдын гарт шилжинэ гэж Лавров мэдэгджээ. Хэрвээ НҮБ-ын АЗ -өөс олгосон мандатыг НАТО хэтрүүлээгүй бол энэхүү үйл явдал нь үүнээс өмнө  болох байсан гэж  тэр тэмдэглэжээ.