Тувад хөөмийд зориулан хөшөө босгожээ. Түүнд сан тавьж, нээх ёслолыг тус улсын нэртэй бөө Лако Монгуш гүйцэтгэжээ.  Хөөмийн энэхүү хөшөө нь Кызылаас 45 зайд орших  “Ардын –Булак” угсаатны жуулчны цогцолборт  орж байгаа юм. Тэнгэрт дүүлж байгаа нумаар дүрсэлсэн энэхүү хөшөөг босгоход 65 тонн чулуу орсон бөгөөд, харин түүний сууринд 99 эрдэнэ,мөнгө, дөрвөн тивээс авчирсан чулуу оржээ. Тувагийн засгийн газар  нь сүүлийн үед орос улсын иргэд болон гадаадынхан хөөмийг ихэд сонирхож байгаад хөөмийг тус улсын бренд болгохоор зорьж байгаа юм.