Хэл шинжлэлийнхэн усдаж үгүй болохын ирмэг дээр байгаа   алтайн, палеоазиатын хэлнүүдийг хадгалан, судлан шинжлэх зорилгоор олон улсын бага хурал зохион байгууллаа. “Орос, Монгол, Хятад улс дахь олон  хэл шинжлэл болон тэдгээрийн   сургалт” сэдэвтэй энэхүү бага хурал Улаан-Үд хотод ажлаа эхэллээ. Буриад, ойрд, маньжур, эвенк, сойот, тува, юкагир, нивх, ительмен, чукот, керек зэрэг усдаж алга болохын ирмэг дээр ирээд байгаа угсаатны хэлийг хадгалан, судлах энэхүү арга хэмжээг ЮНЕСКО-гийн ивээл дор зохион явуулж байгаа аж.  Арга хэмжээнд Монгол, Голланд, АНУ, Франц, Хятад болон дэлхийн 30 гаруй орнуудын төлөөлөгчид оролцож байгаагаас гадна ОХУ-ын бүс нутгаас- Москва, Халимаг, Сахагаас иржээ. Бага хурал нь Улаан-Үд хотод гурван өдөр үргэлжлэх бөгөөд ЮНЕСКОгийн тавьсан угсаатны усдаж алга болохын ирмэг дээр ирээд байгаа хэлийг хадгалахад Хятад, Монгол, Орос улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэхэд оршиж байгаа аж. Хэлний байдлыг зөвхөн дээрх гурван орны жишээ нь дээр  хэлэлцээд зогсохгүй, түүнчлэн европын холбооны орнуудын цөөхөн хүн амтай үндэстнүүдийн хувьд хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд  үүнд төрийн үүрэг их чухал аж.