Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНАСАУ-ын удирдагч Ким Чен Иртэй уулзана. Ким Чен Ирийн хуягласан гал тэрэг одоо Сибирийн төмөр замаар явж байна. Мягмар гаригт тэр Буриадын нийслэл Улаан-Үд хотод хүрэлцэн ирнэ. БНАСАУ-ын тэргүүний айлчлалыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөн бичиж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосд түүнийг үүний өмнө Хятад улсад хийсэн айлчлалаас ялгаатай нь Ким Чен Ирийн энэ удаагийн айлчлал олон нийтийн шинж чанартай байгааг цохон тэмдэглэжээ. Өмнөд-Солонгосын  шинжээчид Орос улс түүний энэ айлчлалыг нууцлахгүй, нээлттэй байхыг илүүд үзэж байна гэжээ. Хэвлэлүүд Ким Чен Ир нь урьдаас ялгаа нь  бие эрүүл чийрэг харагдаж байна гэжээ. Орос-хойд солонгосын дээд хэмжээний  ирэх яриа хэлэлцээний сэдвүүдийн тухайд  таамаглах л үлдээд байна. Хойд-Солонгост хүнсний тусламж  үргэлжлүүлэн нийлүүлэх  тухай яригдана гэсэн таамаглал байна.Саяхны өдрүүдэд Пхеньянд амласан 50 мянган тонн улаан буудайны эхний хэсэг    БНАСАУ-д иржээ. ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр бусад хэсэг нь 9-р сарын туршид БНАСАУ-д очих ажээ.  Дээрх тусламж нь Орос улсын зүгээс үзүүлж байгаа  хүмүүнлэгийн тусламжийн хамгийн их хэмжээ юм.

   Дмитрий Медведевтэй ярилцах яриа, хэлэлцээний бас нэгэн сэдэв эдийн засгийн хамтын ажиллагааны тухай байж магадгүй юм гэж ОХУ-ын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн захирал Александр Жебин тэмдэглээд «Дээд хэмжээний уулзалт дээр үндсэн хоёр гол  асуудал ярих байх. Нэгдүгээрт, 8-р сарын 15-нд тэмдэглэсэн Солонгосыг чөлөөлсөний ойг тохиолдуулан ерөнхийлөгч Дмитрий Медведев Ким Чен Ирт баяр хүргэж, утас илгээсэн байгаа. Түүнд оросын удирдагч Солонгосын хойгт гурван талын эдийн засгийн төслийг хэрэгжүүлэхийг уриалсан. Тэдгээрийн дунд Оросын нутгаас БНАСАУ-аар дамжуулан Өмнөд Солонгос руу байгалийн хийн хоолой тавих, эрчим хүчний шугам тавих, Хойд болон Өмөнөд Солонгосын төмөр замыг  Транссибирийн төмөр замтай нэгтгэх тухай юм.  Эдгээр төслүүд нь Солонгосын хойгийн хурцадмал асуудлыг арилгаж,Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд нөлөөлөх юм» гэлээ. Шинжээчдийн үзэж буйгаар Зүүн-хойд Азийн байдал  тогтворжиж буй нь орос-хойд солонгосын яриа-хэлэлцээний бас нэгэн чухал  асуудал болох юм.  Тухайлбал, Орос, Хятад, Япон, хоёр Солонгосын оролцоотой БНАСАУ-ын цөмийн асуудлыг шуурхай шийдвэрлэхэд    эдэгээр нь шинэ эрч хүч өгөх юм. Тэдгээр нь 2008 онд тасарсан бөгөөд, одоогийн байдлаар бүх  талууд  яриа, хэлэлцээний ширээний ард  суух дипломат идэвхи чармайлт гаргаж байна. 

   Ким Чен Ирийн  хуягт галт тэрэг Владивосток, Хабаровск, Приамурын замаар явж  байсан юм. Энэ чиглэлээр хойд солонгосын удирдагч 10 жилийн өмнө анх удаа явж өнгөрсөн юм.Тэр үед тэр ОХУ-д  24 хоног айлчлахдаа, Москва, Санкт-Петербургэд зочилсон юм. Түүнтэй тэр үед ОХУ-ын ерөнхийлөгч   Владимир Путин  уулзсан юм. БНАСАУ-ын удирдагчийн хоёр дахь айлчлал 2002 оны 8-р сард болсон юм. Тэр үед Ким Чен Ир өнгөрсөн ням гаригт зочилсны нэгэн адил  Бурейскийн  УЦС дээр  зочилсон юм.  Эгнэ удаа өндөр зочинд зориулан солонгос хэл дээр  Алс-Дорнодын хамйгийн том УЦС-ын тухай баримтат киног  хөрвүүлжээ.  Ким Чен Ир тус станцын машины зааланд ирж, эрчим блокуудыг нүдээр харжээ.  Машины заалны дэргэд тусгай тасалгаа бэлджээ. Түүнээс Ким Чен Ир усан сангаас ус бууж байхыг ажиглаж байв. БНАСАУ-ын удирдагчийн галт тэрэг 17 вагоноос бүрдсэн бөгөөд ихэнхи нь хуягласан байна. Ким Чен Ирийн галт тэрэг – дугуйтай  том албан тасалгаа л гэсэн үг. Галт тэрэгнд конференц зал,  амралтын өрөө, хиймэл дагуулын холбоо. Түүний галт тэргийг радараас, улаан гэрлийн датчик болон авианы тагнуулаас  хамгаалах бүхий л арга хэмжээг урьдчилан авсан байгаа ажээ. Тухайлбал, бүх вагоны корпусыг “стелс” технологийн тусгай бүрхүүлээр   бүрхжээ.