Орос улсын ерөнхийлөгчийн Ливийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов босогчид Триполийг эзэлснээр Ливид хямрал дуусахгүй гэж үзэж байна. Түүний ярьж буйгаар одоо Ливид шинэ удирдлага бүрэлдэх шатандаа байгаа бөгөөд Ливийн  хууль зүйн сайд асан  Абдель Жалиль, НҮБ дахь  Ливийн төлөөлөгч асан Абдурахман Шалгама болон катарын “Аль-Жазир”   телевизийн сувагт олон жил ажиллаж, босогчдын пиар болон сурталчилгааг хийж байсан Махмуд Шаман нар гол үүргийг гүйцэтгэж байна. Нөгөөтэйгүүр, түүний ярьснаар өөрийн үүргийг  Европд амьдарч байгаа хааны гэр бүлийнхний Ливийн нутаг дээр байгаа төлөөлөгчид бас гүйцэтгэнэ гэжээ.