Олон улсын сансрын төв /ОУСТ/ Сколково-шинэтгэлийн хотод   бий болох юм.  Үүнтэй холбоотой гэрээг Жуковскийд болсон  Олон улсын агаар-сансрын үзэсгэлэнгийн үеэр үзэглэжээ. Олон улсын сансрын төвийг  барьж байгуулахад  Сколково сан, “Энергия” - Оросын пуужин-сансрын корпорац хамтран хөрөнгө оруулна. "Энергия" төрөл бүрийн зориулалтын сансрын автомат системүүд, сансрын төхөөрөмжүүдийг тойрог замаас гаргах пуужингийн систем байгуулах тал дээр  мэргэшиж байгаа юм. Энэ алдартай байгууллага нь анх  1946 онд ЗСБНХУ-ыг сансрын тэргүүлэгч орон болгосон техникийг бүтээгч,  зөвлөлтийн зохион бүтээгч Сергей Королёвын  санаачилгаар байгуулагдсан юм. Тус нэгдэлд манай гаригийн анхны хиймэл дагуул, Сар, Нар, Ангараг гариг руу хөөргөсөн  анхны автомат станцуудыг  бүтээсэн юм. Өнөөдөр Оросын пуужин-сансрын корпорац нь дэлхийн шинжлэх ухааны сансрын технологийг хэрэгжүүлэн  сансрын бус чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дэлхийд цуутай үйлдвэрлэгч юм.  “Сколково” төвийн зорилго нь пуужин-сансрын корпорацын ололт амжилтыг оросын эдийн засгийн төрөл бүрийн салбарын хөгжилд зориулахад оршиж байна” гэж “Сколково” сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг хэлээд «Манайд ”Орос улсад шинэтгэлийн хэрэгцээ байгаа эсэх талаар” байнга мэтгэлцээн явагддаг.  Үл итгэгчид энэ тухай ярихдаа  Орос улсад тийм хэрэгцээ байхгуй  гэдэг байх. Миний бодлоор бол оросын “Сколковогийн ” төслийг хэрэгжүүлэхэд “Энергия” корпорац, түүний оролцоо үүнийг баталж өгч  байгаа юм. Шинэтгэлд эрэлт хэрэгцээ байгаа, бүр маш их байгаа» гэлээ.

     Сансрын технологийн  хөгжил нь Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын орчин үеийн Орос улсыг хөгжүүлэхэд шаардлагатай  таван тэргүүлэх салбарын нэг юм. “Сколково” шинэтгэлийн төвийн сансрын салбарын удирдагч,сансрын туршин-нисгэгч Сергей Жуков  Орос улсад сансрын бизнесийг хөгжүүлэх нь  их ирээдүйтэй,  юуны түрүүнд харилцаа холбоо болон байрлал тодорхойлох салбарт чухал байгаа юм. «Үүнд онцлон  ГЛОНАСС, GPS, Galileo гэх мэт  боломжтой сервисүүдийн баазыг ашиглан байгуулах хэрэгтэй, ингэхдээ  хятадын  Compass ч болж байна. Энэ үндсэн дээр дэлхийг хамрах  зах зээлийн шинжийг тооцох хэрэгтэй. Бид нэг тэрбумаас илүү  хэрэглэгчдийг тооцоолох хэрэгтэй юм.Түүнчлэн, сансрын  уламжлалт үйлдвэрийн салбарыг сэргээх шаардлагатай юм. Сансраас ачаа тээвэрлэхэд хямд төсөр  шинэ үеийн тээгчдийг бүтээх хэрэгтэй байна. Орос улс эрдэм-шинжилгээний болон зохион бүтээх ажлын салбарт, дэлхийд энэ чиглэлд тэргүүнд гарч болох юм. Бид тархи сайтай, хэл амаа сайн ололцдог. Бид дэлхийд оюуны болон зохион бүтээх үйлчилгээний үйлдвэр болох чадвартай.  Орос улс сансар судлалын салбарт дэлхийн тоглогч болох ёстой» гэж Сергей Жуков хэллээ. ”Сколково” сансрын салбарын удирдагчийн үзэж байгаагаар тус сангийн энэхүү их ажил  нь  тодорхой үүрэгтэй  сансрын бүхий л салбарын сонирхолтой төслүүдэд санхүүжилт гаргаж, санхүүжүүлэх юм. Магадгүй энэ нь эх дэлхийгээс удирдан байрлалыг тодорхойлох төхөөрөмж, холбоо юм уу, эсвэл хэт хөнгөн пуужингийн төслийг баримтжуулах ч, саранаа явагч ч юм уу,  эсвэл  бага оврын хиймэл дагуул ч байж болох юм.