Муаммар Каддафи нь Триполь дахь өөрийн ордонд байгаа бөгөөд, түүний орчин тойронд ширүүн тулалдаан явж байна. Энэ тухай Ливийн дипломат байгуулага уламжилжээ.  Хотын өмнөд хэсгийн захад буудалцаж байна. Босогчдын төлөөлөгчид  “Аль-Жазир” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Муаммар Каддафийн хүчнийхэн  хотын 20 орчим хувийг барьж байна гэжээ. Түүнчлэн, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссений үзэж буйгаар” ливийн удирдагч Муаммар Каддафийн дэглэм босогчид нийслэл Триполийн ихэнхи хэсгийг эзлэн авсны дараа  “бутарсан” гэжээ. Нөгөөтэйгүүр, америкийн ерөнхийлөгч Барак Обама нь Триполь нь Муаммар Каддафи гэх дарлагчийн гараас “мултран гарч байна”, харин  үндэсний шилжилтийн зөвлөлийн өмнө ардчилалд шилжин орох хэрэгтэй  байна”гэжээ. Каддафийн  засгийн газар яриа, хэлэлцээг шуурхай  эхлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн бөгөөд босогчдыг дайралтаа зогсоохыг уриалсан аж. Гэтэл босогчдын тэргүүн мэдэгдэлдээ: Каддафий нь огцрох тухайгаа мэдэгдэл хийвэл дайралтаа зогсооно гэсэн юм. Тэрээр нэмж хэлэхдээ, босогчдын талынхан Каддафийд болон түүний хүүдүүдэд улс орныг орхин гадаадад гарахад нь  аюулгүй байдлыг хангахад бэлэн байна гэсэн юм.

Гэрэл зураг