Орос улсад 8-р сарын 22-нд Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм. Уламжлалт гурван өнгөт  далбаа нь олон зуун жилийн түүхтэй билээ.  Далбаа 17-р зуунд бий болжээ, гэсэн ч 20-р зууны ихэнх үед түүнийг хориглож байжээ. 1991 оны 8-р сарын 22-ны өдөр ГКЧП буюу Улсын онцгой байдлын хороог бут цохисны дараа цагаан-цэнхэр-улаан гурван өнгийн далбаа нь шинэ Орос улсын гол бэлэг тэмдэг болсон юм. Орос улсын далбаа нь  маш том хэмжээний цагаан, цэнхэр, улаан - гурван өнгийн тэнцүү  хөндлөн зурастай  юм. Эрт үеэс түүний тухай янз бүрээр л ярьж байсан аж. Энэ бүгд нь ард олны дунд яригдаж байсан хувилбар байснаас биш албан ёсны тайлбар  байсангүй.  Хамгийн олонд түгээмэл дэлгэрсэн, орчин үеийн тайлбар нь цагаан өнгө - нүнжиг, цэнхэр нь үнэнч, улаан өнгө эр зоригийг бэлэгдсэн  аж.  Төрийн бэлэг тэмдэгийн эгнээнд гурван өнгөт  далбаа бий болсныг  I Пётр хааны үетэй холбон үздэг уламжлалтай юм. Энэ тухай Улс-төрийн технологийн төвийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Алексей Макаркин ярихдаа «Миний бодлоор бол энэ өнгөнүүд нь манай орны түүхтэй, холбоотой. Их хаан Петрын үеэс албан ёсны болсон юм.  Энэ далбаа нь Орос улс европын тэргүүлэгч орныхоо хувьд  өргөн өөрчлөлт шинэчлэл хийсэнтэй холбоотой.  Дараа дараагийн түүхэн үед энэхүү далбааг ард түмний далбаа болгон хэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, далбаа нь төрөл бүрийн үйл явдлууд,  баяр ёслолыг дагалдан явсаар иржээ. Ингэхдээ оросын иргэд 19, 20 зууны эхээр  эдгээр өнгөөр  дээрээс ямар ч захирамж өгөөгүй байхад  өөрсдийн санаачилгаараа ардын баяр наадам болэж байгаа  байрыг чимэглэдэг байжээ» гэлээ.

    1917 оны хувьсгалын дараа болон ЗХУ байгуулагдахад гурван өнгөт далбааг хоригложээ. Дараа нь 1991 оны 8-р сарын 19-ны өдөр ЗСБНХУ өөрчлөгдөн, илүү их бие даасан Тусгаар тогтносон орнуудын холбоо болж байгуулагдахын өмнө намын болон хүчний байгуулагуудын  өндөр албан тушаалын түшмэлүүд засгийн эрхийг булаан авч төрийн эргэлт хийхээр хуйвалдаан зохион байгуулсан юм.  Байгуулагдсан Улсын Онцгой байдлын хороо нь  ерөнхийлөгч Михаил Горбачёвыг засгийн эрхээс огцруулж, ардчилсан хүчнийхэнтэй, Цагаан ордонд байрлах болсон хуйвалдааны эсрэг тэмцэгчидтэй тулалдахаар зэхэж байсан юм. Гэтэл цэргүүдийн тал хэсэг нь ардчилагчдын талд орж, Цагаан ордныг эзлэн авах ажиллагаа нурсан юм. Улсын онцгой байдлын хорхооны гишүүдийг баривчилж, ардчилагчид баяраа тэмдэглэн, Цагаан ордны  дээр 8-р сарын 22-нд гурван өнгөт далбааг анх мандуулсан юм. Энэ өдрөөс гурван өнгөт далбаа нь ардчилал, эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон юм гэж Улс-төрийн технологийн төвийн тэргүүлэгчдийн дарга Борис Макаренко тэмдэглээд «Энэ өдрийг сонгосон нь санаандгүй юм. Энэ өдөр  маш том хэмжээтэй гурван өнгөтэй төрийн далбааг ГКЧП буюу  Улсын онцгой байдлын хороог ялан дийлсэний бэлэг тэмдэг болгон жагсагчид Москвагийн гудамжаар өргөж явсан юм. Хэрэг дээрээ  энэ нь коммунизмын тоталитар дэглэм нуран унасны баяр байсан юм. Оросын иргэд энэ далбаагаа хүндэтгэн, дээдэлдэг юм. Оросын иргэдийн 85 % тухайн далбааны өнгөний дарааллыг зөв нэрлэж чаддаг юм. Төрийн далбаа гэдэг бол улс үндэстний бэлэг тэмдэг,  иргэн бүр ийн бахархал юм» гэв. Оросын төрийн далбааны өдрийг Орос улсын ерөнхийлөгчийн зарлигаар албан ёсоор 1994 оноос эхлэн ёслон тэмдэглэдэг болсон юм.    Бүх оросын олон нийтийн сэтгэгдлийг судлах төвийн сүүлчийн санал асуулгаар төрийн далбаа нь оросын иргэдийн  52 % -д бахархал,  29 % -д- хүндэтгэл төрүүлдэг аж. Орос улсын далбаа нь оросын иргэдийн 15 % хувьд ямарч хамаагүй бөгөөд, харин хоёр хувийн хувьд цухалдуулдаг гэжээ.  Эдгээр тоо баримт нь ардчилсан Орос улс байгуулагдснаас хойшхи  хорин жилийн дотор үзэл суртлын сөрөг ажиллагааны ихэнхи хэсэг нь арилжээ гэдгийг харуулж байна. Хүмүүс жинхэн утгаараа шинэ орны иргэд гэдгээ мэдэрч, шинэ бэлэг тэмдгээ үнэлж дүгнэж байдаг юм.    

Гэрэл зураг