ОХУ-ын Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Константин Косачёвын үзэж буйгаар  ливийн удирдагч Муаммар Каддафи өөрийн ялагдлаа хүлээх ёстой аж. Тэрээр Ливийн байдалд Орос улс төвийн байр сахисныг зөв зүйтэй гэж байгаагийн зэрэгцээ НАТО-г хойд африкийн энэ орны дотоод  хэрэгт хутгалдан оролцож буйг буруушааж байгаа юм.  “Ливээс ирж байгаа мэдээнүүдээс үзэхэд Каддафийн хувьд байдал эргэлт буцалтгүй болжээ. Түүнд Триполийг ч хянах ямарч боломж үгүй байна“ гэж Косачёв Интерфаксд мэдэгджээ.  Гэхдээ түүний үзэж буйгаар энэ оронд засгийн эрхийн төлөө тэмцэл түүний удирдагч огцорсноор дуусахгүй” гэнэ.