Өнөөдөр Орос улсад төрийн далбааны тэмдэглэлт 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Груван өнгөт төрийн далбайн 20 жилийн түүхэн ойг тохиолдуулан  олон нийтийн байгуулагуудын төлөөлөгчид Москвагийн төвд цуглаан зохион байгуулна. Баярын өдөр нь 1991 оны 8-р сарын 22-нд болсон хуйвалдааны үйл явдалтай холбоотой юм. Тэр үед нас барсан жагсагчдын эмгэнэлийн  цуглааны үеэр   цагаан-цэнхэр-улаан өнгийн маш том даавууг жагсагчид гаргаж ирсэн, гэтэл ерөнхийлөгч Борис Ельцин шинэ улсын далбааг бий болгосон тухай тунхагласан юм.