ОХУ-д БНАСАУ ын удирдагч Ким Чен Ирийн айлчлал үргэлжилж байна. Тэрээр Сибирийн холбооны тойргоор өөрийн хуягласан галт тэргээр аялж байгаа бөгөөд  ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев дагалдан явж байна гэж  бүрэн эрхт төлөөлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Айлчлалын нэг чухал арга хэмжээ нь хойд солонгосын удирдагч Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёрын уулзалт болох юм. Энэхүү айлчлал нь  БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ирийн  2002 оноос хойш ОХУ-д хийж байгаа анхны айлчлал юм.