АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден МУ-ын нийслэл Улаанбаатарт АНУ, Монгол улсын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Байден өнөөдөр  Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч монголын ХМХ-үүдэд өгсөн ярилцлагадаа бүс нутгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа Монгол улсын хөгжин мандалтыг дэмжиж байдаг тухайгаа мэдэгджээ. АНУ, Монгол улс нь нийгмийн ижил  эрх, стратегийн сонирхолд  тулгуурлаж байна гэж дэд ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.