Ливийн удирдагч Муаммар Каддафийн сөрөг талынхан даваа гаригт Триполь дахь төрийн радиостанцыг эзлэн авчээ. Энэ тухай катарын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлжээ. Ливийн телевизээс  мэдээлснээр шууд нэвтрүүлгүүдийг хаасан бөгөөд бичлэгтэй хөтөлбөрүүдийг гарагаж байгаа ажээ. Үүний өмнөх мэдээнд босогчид Триполь дахь засгийн газрын Каддафийн ордон байдаг Баб аль-Азизия хорооллоос бусад газруудыг хяналтандаа аваад байгаа тухай мэдээлж байсан юм. “Аль-Жазирын мэдээснээр мөргөлдөөнийг  зогссон байгаа аж.  Босогчид нийслэлийн төвийн  Ногоон талбайд  баяраа тэмдэглэцгээж байна. Нөгөөтэйгүүр, Каддафийн харуулын тасаг бууж өгсөн тухай мэдээлж байна. Босогчид Каддафийн хүү Саифа аль-Исламыг барьсан тухай мэдээлжээ. Олон улсын шүүх түүнийг баривчлах тогтоол өгсөн байна.  Өчигдөр шөнө босогчдын отрядууд  Трипольд шөнө ороход ямарч эсэргүүцэл үзүүлээгүй байна.Каддафи  шилжилтийн Үндэсний зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалильтай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ.  Босогчдын тэргүүн  хэрвээ Каддафи нь огцрох тухайгаа  мэдэгдэвэл давшилтаа зогсооно гэжээ.  Албан ёсны мэдээгээр сүүлийн 12 цагт  Трипольд 1300 гаруй хүн амиа алджээ.