Япон осол гарсан “Фукусима-1” АЦС-ын нэгдүгээр тогоог  мэргэжилтнүүд  -100 С градус хүртэл бууруулж, хөлдөөжээ. Ингэж тогоог “хөргөж” зогсоох шаардлагатай байсан аж. Одоогийн байдлаар энэ нь сэргээн засварлах ажлын гол зорилго байгаа юм гэж тус станцын оператор - ТЭПКО компаниас мэдэгджээ. Эвдэрсэн бусад хоёр тогооны температурыг бууруулах ажил хараахан хангагдаагүй байгаа учир байдал тодорхой болтол тоү хойшлогдож байна гэжээ. Үүний өмнө мэргэжилтнүүд тогоог хөргөх төлөвлөгөөт ажлыг техникийн саатлаас болж ирэх жилийн нэгдүгээр сараас өмнө дуусгаж чадахгүй гэж тайлбар хийж байсан  юм.