Йеменьд хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амь үрэгджээ. Тус улсын өмнө хэсгийн Абьян мужийн  халдлагуудыг олон улсын террорист сүлжээний “Аль-Каидагийн”нөлөөн дор автсан амиа золиослогчид үйлджээ. Тэд энэхүү дайралтыг Йемений өмнө зүгт амьдардаг омгийнхны төлөөлөгчдийн эсрэг зохиосон байжээ. Саяхан эдгээр омгийнхон зохион байгуулалттай Абьян мужийн  Зинжибар хотыг барьж байгаа лалын шашны “Шариатын талынхан” алан хядагчдын байгуулагын эсрэг тэмцлээ эхэлсэн байжээ.