Загсийн газрын эсрэг бослогын үр дагаврыг дүгнэн шинжих НҮБ-ын төлөөлөгчид Сирид хүрэлцэн ирлээ. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах удирдах газрын тэргүүн Рашид Халиков тэргүүтэй төлөөлөгчид тус улсад гурван өдөр болох юм. Эрх баригчид НҮБ-ын төлөөлөгчид чөлөөтэй явж болно гэж амлалт өгч байгаа аж. Түүнчлэн, хүмүүнлэгийн байгуулагуудыг тус улсад ямарч саадгүй нэвтрүүлэх тухай ярьж байгаа бөгөөд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах, парламентын сонгууль явуулах болон  улс-төрийн хоригдлуудад өршөөл үзүүлнэ гэж амлаж байгаа юм. Өмнө нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсан АНУ болон европын нилээд хэдэн орнуудын байр суурийг Орос улс дэмжээгүй юм. Сирийн удирдлагад шинэчлэл хийхэд нь хугацаа шаардлагатай гэж Москва үзэж байгаа юм.