Автомашины шинэ загварууд нь илүү бие даасан болж ирэх боллоо. Европын үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн загварууд гэхэд л  өөрсдөө машины зогсолдоо очих чадвартай болжээ. Түүнчлэн осол гарахыг жолоочоос түрүүлж мэдэрч урьдчилан сэргийлдэг системийг  боловсруулах гэж байна. Хятад улсад жолоочгүй автомашиныг туршиж байгаа бөгөөд түүнийг нилээд олноор гаргахыг зорьж байна. Роботууд нь бидний өдөр тутмын амьдралд улам бүр оролцсоор байна. Тэд хүмүүсийн өдөр тутмын ердийн ажилд туслан: цэвэрлэгээ хийж, гольфын талбай дээр бөмбөг цуглуулж, тэр ч бүү хэл дарсны амталгааг хүртэл гүйцэтгэж байна. Ингэхэд бид өөрсдийнхөө нуруунаас бусад үйл ажиллагааг өгөхөд бэлэн бил үү? Жишээлбэл: жолоо барихад гэх юм уу, эсвэл техникэд итгэж болох уу? Жолооч, зорчигчийн аюулгүй байдал нь ихэнхи автомашины компаний хамгийн гол зүйл юм. Түүнээс болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс маш сонирхолтой, хамгийн гол нь ашигтай зохион бүтээлүүдийн тухай мэдээллэл ирдэг. Энэ систем нь машины урд саад гарч ирэхэд осол гархаас урьдчилан сэргийлж мөргөлдөхөөс сэргийлж, жолоо барьж явахдаа жолооч унтаж байгаа эсэхийг хянадаг юм. Эндээс үзэхэд “жолооч” ч тун удахгүй ард үлдэх болох нь. Хятадад жолоочгүй машиныг туршиж байгаа төдийгүй, тун удахгүй олноор нь үйлдвэрлэх гэж байгаа юм. Ийм үйлдвэрийн боловсруулалтууд нь бусад орнуудад хийгдэж байгаа ч, Хятадад бусдаас түрүүнд гарч ирж магадгүй байна. Жолоочгүй машин гэгч хятадын хувилбараар өгөгдсөн чиглэлээр 300 км замыг амжилттай туулжээ. Гэхдээ ийм машины зорчигч байх хүн тэр бүр гарахгүй л байх-гэж “Автоизвестия” сонины ерөнхий редактор Олег Осипов ярьж байна. Цаг нь болохоор роботууд машин барин давхилдана. Энэ нь хир зэрэг аюулгүй гэдгийн тухай арай эрт байна. Машинчгүй галт тэрэг, метро явдаг шүү дээ. Машин ч гэсэн болох л юм. Энэ бол бодит ирээдүй байж болно. Ингэхдээ бид машин барих сонирхлоосоо татгалзах болно. Өөр нэг ойлголт байдаг шүү дээ “драйв” гэж. Гэхдээ жолооч нар үүнтэй саналд нэгдэнэ гэдэгт нэг л итгэмээргүй байна. Нэг үгээр хэлбэл ийм мяагийн “автопилот” бол нилээд холын ирээдүй байх. Драйв, драйвараа байна л биз дээ. Дандаа тэгэж давхина ч гэж хаа байхав. Ер нь бол өөрийн гайхалтай жолооддогоо харуулах гэж л осолд ордог шүү дээ. Харин роботод бол сэтгэл хөдлөл гэж үгүй. Тэгээд ч үүнийг зохион бүтээгчид компьютержсэн систем нь замын байдал өөрчлөгдсөнд маш нарийн мэдэрдэг гэж үздэг юм билээ. Германы зохион бүтээгчид ирээдүйн машин бол 20 жилийн дараа бидний өдөр тутмын хэрэглээний болно. Харин энэхүү ердийн гэдэг нь аз жаргал авчирах уу, эсвэл гэдгийн тухай ярихад эрт байна гэж тайлбарлаж байна.