Москва орчмын Жуковскийд ням гаригт МАКС-2011 асар том хэмжээний онгоцны үзэсгэлэн ажлаа өндөрлөнө. Оросын онгоцны үйлдвэрүүд хэдэн саяын гэрээнүүдэд зуржээ. Нөгөөтэйгүүр, МАКС нь гадаадын нисэх үйлдвэрлэлийн өнөөгийн байдал болон ирээдүйд үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгосон юм. Онгоцны үзэсгэлэн нь уламжлал ёсоор Европд томоохонд тооцогдох Громовын нэрэмжит нисэх-туршилтын институтын онгоцны талбай дээр зохиогдсон юм. МАКС дээр алдартай аврага “Дримлайнер”-Боинг-787, зорчигч-тээврийн А-380 онгоц анх удаа нийтэд гарч ирсэн юм.  Жуковскийн тэнгэрт үзүүлэх нислэг хийж байсан “Эйрбас” компаний онгоц нь 500 зорчигч тээвэрэлэхийн зэрэгцээ 15 мянга хүртэлх алсын замд нэг ч завсарын буулт хийхгүйгээр нисэх чадалтай юм. Орос улсад том хэмжээний зорчигч тээврийн онгоц бас хэрэгтэй, тэгээд ч үүн дээр ажиллаж эхлээд байна. Энэ тухай Нисэхийн барилгын нэгдсэн корпорацын удирдагч Михаил Погосян ярьж байна: «Манай зорилго бол – төрөл бүрийн онгоцыг бий болгоход оршиж байна. Өнөөдрийн байдлаар бид бүс нутгийн онгоцнуудаас бүрдэж байна. Суперджет-100, Ан-148. Энэ төрлийн онгоцны үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь бидний тэргүүн зорилго болж байна. Үүн дээр бид ажиллаж байна. Гэхдээ бидний дүн юуг хэлж байна вэ гэвэл, дэлхийн зах зээл дээр иргэний нисэхийн тогтвортой байр суурь эзлэхийн тулд холын зам туулах чадвартай онгоцтой байх ёстой. Бид энэ зорилгыг өмнөө тавиад, 2020 төслийн хэрэгжүлж ажиллаж байна. Түүний тодорхой дүр зургийг 2013 оны МАКС дээр би ярьж өгнө». Дэлхийн нисэхийн үйлдвэрлэл шинэ технологи, материалуудыг нэвтрүүлэхэд чиглэгдэж байна. Юуны өмнө энэ нь төмрийг шахах үүднээс өргөнөөр ашиглагдах болсон зохиомжууд юм. МАКС дээр оросын онгоцны үйлдвэрт төмрийг орлуулж ашиглах материал дээр хамтран ажиллах гэрээ хийгдсэн нь санаандгүй биш юм. Орос улсад нисэх үйлдвэрлэлд зориулан шинэтгэлийн материал байгуулах салбар ажиллаж байна. Шинэ үеийнхний шинэ материалыг ашиглах нь онгоцны жинг гурав дахин хорогдуулах юм гэж Бүх оросын нисэх үйлдвэрийн материалын хүрээлэнгийн захирал Евгений Каблов ярьж байна. «Онгоцыг олон найрлагат полимер материалаар бүтээх санал бол манай хүрээлэнгийн  санал юм. Хүрээлэн нийт 300 төрлийн материал боловсруулаад байна. Авиатехникийн ирээдүйг түүнгүй төсөөлөхийн аргагүй юм. Материал төдийгүй түүнийг боловсруулах технологийг бий болгож сурах хэрэгтэй байна. Бидний боловсруулж буй зүйлүүд нь ОАК-МС-21 болон Суперджет -100 иргэний онгоцнуудын чиглэлтэй – шинэ үеийнхний  материалууд болох ёстой юм. Бид өмнөө өрөнөдийн компаниудын хойноос хөөцөлдөхгүй, шинээр өөрсдөө бүтээхийг зорьж байна». Дэлхийн онгоцны үйлдвэрийн бас нэгэн хандлага бол олон улсын хамтарсан машиныг байгуулахад анхаарах явдал юм. МАКС-2011 үзэсгэлэнгийн чухал үйл явдлын нэг бол тус салон дээр зочлохдоо  Оросын ерөнхий сайд Владимир Путингийн мэдэгдэл хийсэн явдал юм. Тэрээр хэлэхдээ: үүнд эх орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон зохион бүтээх товчоо, заводуудыг оруулан  Жуковскийд Үндэсний нисэхийн төвийг байгуулах шийдвэр гарсныг зарласан юм. МАКС-2011 үзэсгэлэнгийн үеэр хийгдсэн гэрээний үзүүлэлт нь гурван тэрбум доллар давах магадлалтай байна. Үзэсгэлэн ажилласан эхний гурван өдөр гэхэд л нисэхийн нэгдсэн корпорацын салон нь 7,5 тэрбум долларын онгоц худалдсан юм. Жуковскийн энэхүү онгоцны чуулганы үеэр тэнгэрт жинхэн  гайхамшигийг үзэж болохоор байлаа. Энд ирсэн хэдэн зуун мянган хүмүүсийн сэтгэл зүрхэнд “Оросын хөлөг баатрууд”, “Тэмээн хараацай”, “Оросын шонхорууд” гайхамшигтай үзүүлэлтүүд тод томруун үлдэлээ. Дараагийн МАКС – хоёр жилийн дараа зохиогдоно.

Гэрэл зураг