Хэдэн зуун ливичүүд Каддафийг дэмжих уламжлалт газар болоод байгаа Триполийн ногоон талбайд гарлаа гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Тэнгэрт асах өнгө өнгийн баярын буудлагууд болон пуужингийн хамгаалалтын дуу чимээ сонсогдоно. Урьд өрнөдийн агентлагууд болон нилээд хэдэн арабын телевизийн сувгууд ливийн нийслэл хот Триполь руу босогчид дайрч эхэлсэн тухай, хотын гудамжинд байлдаан, буудалцааны тухай мэдээлж байсан юм. Гэтэл эрх баригчид дайралтыг бут зохисон, Триполь нь засгийн газрын цэргүүдийн хяналтанд байгаа гэж мэдэгдэж байна.