Орос улсад зохиогдсон МАКС-2011 олон улсын нисэх онгоцны үзэсгэлэн өнөөдөр ажлаа өндөрлөв. Урьдчилсан байдлаар тус үзэсгэлэнгийн үеэр байгуулсан гэрээ 10 тэрбум долларт хүрсэн нь, 2009 оны үзүүлэлтээс илүү байгаа аж. Өнгөрсөн жилүүдийн дээд амжилтыг унагажээ. МАКС-2011 үзэсгэлэнд 40 орны 800 гаруй пүүс компаниуд оролцжээ. Салоны нисэхийн гол үйл явдлаар тавдахь үеийн Т-50 онгоцны хэв шинжийг нийтэд үзүүлсэн явдал юм. Энэхүү нисэхийн баярын чимэг болох “Оросын хөлөг баатрууд”, “Тэмээн хараацайнууд”, “Оросын шонхоруудын” нислэгүүдийг олон зуун мянган хүн үзэж сонирхлоо.