АНУ тагнуул хийснийхээ төлөө шүүгдсэн америкийн хоёр иргэнийг суулахыг Иранаас уриалав. Төрийн Департаментын Төлөөлөгч Виктория Нуланд бямба гаригт ирак-ираны хил дээр хоёр жилийн өмнө баригдсан Шейн Бауэр болон Жош Фэтгэл нар жирийн жуулчид байсан гэж мэдэгджээ. Хоёр жилийн өмнө тэд чиглэлээсээ будилж, санаандгүй Ираны газар нутагт төөрч орсон байсан юм.  Саяхан Ираны шүүх америкийн иргэдэд хууль бусаад улсын нутагт орж ирсэн болон тагнуул гэж үзэн найман жилийн ял оноосон юм. Ял сонссон тэдгээрт давж заалдах 20 хоног байгаа юм. Нуланд мэдэгдэлдээ, америкийн иргэд ираны шоронд тус бүр хоёр жил болж “хангаллтай зовсон” гэжээ. Бауэр, Фэттэл нартай хамт баривчлагдсан Америк эмэгтэй Сара Шоурд 2010 оны 10-р сард 500 мянган ам. долларын барьцаан дор сууллагдсан юм.