Ням гаригт Орос улс Агаарын цэргийн флотын өдрийг тэмдэглэж байна. 8-р сарын гуравдахь ням гаригт тэмдэглэдэг энэхүү өдөр нь  Иргэний агаарын нисэхийн ажилтан болон ахмадуудын мэргэжлийн баяр юм. 1923 онд тус улсад Иргэний нисэхийн зөвлөлийг байгуулах тогтоол гарсан аж. Мөн онд Москва хотод зорчигч тээвэр, шуудан, агаарын зургийн үйлдвэрлэл болон бусад арилжааны зориулалтын үйлчилгээ явуулах зорилготой анхны нисэхийн “Добролёт” нийгэмлэг байгуулагджээ.1936 онд ЗСБНХУ нь Олон улсын нисэхийн холбооны гишүүн болжээ. Одоо Иргэний агаарын тээвэр нь зорчигч тээвэр болон ачаа тээвэрлэдэг төдийгүй бүхэл бүтэн спортын чиглэлийг тодорхойлоод зогсохгүй, гал түймэр унтрааж, барилга байгууламж барьж, сансрын нисгэгчдйг бэлтгэхэд хувь нэмрээ оруулдаг юм.