Трипольд босогчдын хүчний  дайралт тусч байсныг тэмдэглэн Ливийн удирдагч Муаммар Каддафи өөрийн талынханд баяр хүргэв. Тэрээр хийсэн мэдэгдэлдээ босогчдыг “хархнууд” гэж нэрлээд, ливийн ард түмнийг устгах гэж байна гэжээ. Тэр өөрийн талынхныг сүйрсэн хотуудыг чөлөөлж, босогчдыг үеийн үед дархын тулд  сая саяараа аянд мордохыг уриалжээ. “Тэдний цаг дууссан, тэд хотоос хот дамжин хархнууд шиг гүйлдэж байна “гэж Каддафи нь мэдэгдэлдээ дурьджээ. Тэр босогчдыг “өөрийн эх орныхоо болон шашныхаа урвагчид гэж нэрлэв”: Босогчид өрнөдийнхний хамт ливийн ард түмэнд учруулсан зовлон зүдгүүрт буруутай бөгөөд тэд үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой аж. Каддафийн хэлснээр, жилийн өмнө рамадан сарын үеээр Ливи улс нь амгалан тайван улс байсан, харин одоо ихэнхи ливичүүд Тунис болон Египтийн дүрвэгсдийн хуаранд амьрахаас өөр замгүй болоод байна. Ингэхдээ Каддафи нь урьдын адил Трипольд байгаа бөгөөд өөрийн мэдэгдэл хийсэн өдөр, цагаа мэдэгдэв. Үүний өмнө Трипольд хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ болон хүнд буудлагын зэвсэг сонсдогдож байсан юм. Засгийн газрын төлөөлөгч ням гаригийн өглөө мэдэгдэхдээ, Триполь нь засгийн газрын хүчнийхний боон зэвсэгт сайын дурынхны хяналтанд аюулгүй байдалд байгаа гэжээ.