Таван сарын өмнө буюу өнгөрсөн 3-р сард НАТО-гийн орнууд Ливийн агаарын орон зайд цэргийн ажиллагаагаа эхэлсэн юм. Энэ бүгд нь НҮБ-ын АЗ-ийн 1973 дугаартай тогтоол тус улсын энгийн ардуудыг хамгаалах үзэл санааны дор хэрэгжиж байсан юм. Өнөөдөр НАТО-гийн үйл ажиллагаа АЗ-ийн тогтоолын хүрээнээс халиад байгаа юм. НАТО-гийн агаарын хүчнийхэн таван сарын турш Муаммар Каддафийн дэглэмийн цэргийн объектуудыг бөмбөгдсөөр байгаа төдийгүй, өндөр хүчдэлийн шугам, телевизийн дамжуулах станцууд болон иргэний объектуудыг устгаж байна. Өрнөдийнхний батлаад утсан дээр тогтож байгаа мэт амлаад байсан өнөөх дэглэм нь бүхий л цагт амжилттай эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа юм. Түүнийг дотоодоос чамгүй дэмжиж буй нь илт байна. НАТО эвгүй байдалд орж, түүнийгээ нууцлахын тулд сурталчилгааны машинаа бүх чадлаар нь тавьлаа. НАТО-гийнхан болон тэдний холбоотнууд ингэж алдсан. ”Оросын  дуу хоолой” радиод улс төрч Андрей Грозин ингэж ярьж байна: «АНУ болон Европын зарим орнууд Ливид дайн дэгдээн, Муаммар Каддафийг удаан хугацаагаар эсэргүүцэж чадахгүй гэдэгт итгэж байжээ. Тэрээр натогийн онгоц ливийн тэнгэрт гарч ирмэгц л өршөөл үзүүлэхийг хүсч, огцорно гэж бодож байжээ. Тэр үед нь яаралгүй тоглоомын ерөнхийлөгчийн нэрийг дэвшүүлж болно гэж тэд тооцоолж байжээ. Гэхдээ Ливид тийм гүнзгий ажиллагаа явагдаагүй юм шиг сэтгэгдэл төрж байна. Зүгээр л нөгөө “Нефтийн бялууны амттай хэрчмийг” эргэлзээгүй авна гэж яарч байсан байх. Эцэст нь тус улсын угсаатны онцлог, ливийн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа ард түмнүүдийн болон бусад онцлогуудыг тооцсонгүй. Өнөөдөр Өрнөдийн нилээд хэдэн шинжээчид Ливийн ажиллагааг балмад явдал байсан гэж нэрлэж байна. Каддафийн дэглэм өрнөдийнхний ярьдагчлан жадны үзүүрт байсангүй ээ. Хэрвээ тэр жадны үзүүрт байсан бол, үзэл сурталгүй хий хоосон, ард нийтийнхээ дэмжлэггүй бол таван сар хүчирхэг натогийн эсвлийн цэргийн эсрэг яаж зогсож  дийлдэг юм бэ. Каддафийн дэглэмийг дайран довтолж байгаа хүчнийхний эхний эгнээнүүдэд европынхон байна. Тэд үүний өмнө Ливи улстай эдийн засгийн болон цэргийн салбарт амжилттай хамтаран ажиллаж байсан юм. Ийм огцом эргэлт чухам юунаас болж гарав? Европынхон ливи рүү дайралт хийхдээ гол асуудлын нилээд хэдэн тактикийн асуудлуудыг шийдэх гэсэн аж. Жишээлбэл, олон нийтийн анхаарлыг сахүүгийн хямралаас болон нийгмийн асуудлуудаас холдуулах. Жижигхэн ялалт авчрах байлдаан нь энэхүү асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл болж болохоор байв. Харин зардлаа ливичүүд өөрсдөө төлөх ёстой байв. Гэтэл найдаж байсан зүйл бүтсэнгүй. Ливид европынхны орооцолдсон дайн эдийн засгийг нь доош татсан илүүдсэн туухайн үүрэг гүйцэтгэв.  Жишээлбэл, францын армид өдөр бүр байлдааны 300 сая евроны зарлага гарч байна. Үүнд бүр хамгийн баян эдийн засаг нь хөгжсөн орон ч удаан хугацаагаар ийм дарамт тээж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ялангуяа, АНУ-ын тодорхой эдийн засгийн тулгамдсан асуудлуудаас үүдэлтэй дэлхийн эдийн засаг оёогоороо зад тавьж байгаа өнөө цагт. Үүний дүнд европчууд  америкчууд ч гэсэн, дээрх ажиллагаагаа хэзээ нөхөх юм, бүү мэд. Харин Ливийн хөгжлийн 10 жил хойш хаягдлаа даа.