Энэ долоо хоногт Орос улсын хувь заяаг эргүүлсэн, түүхэн үйл явдлын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 20 жилийн өмнө ЗХУКН-ын өндөр албан тушаалтнууд, тусгай албаныхан болон хүчний байгуулагынхан ЗСБНХУ-ын засгийн эрхийг хүчээр авч, тусгаар тогтнолд нь саад болж, бүгд найрамдах улсууд дахь ардчилсан уур амьсгалыг зогсоохыг зорьж байлаа. Гэвч тэдний оролдлого талаар өнгөрсөн юм. Он жилүүд өнгөрсний дараа үйл явдалд оролцсон хүмүүс болон шинжээчид “тэр үед л  ЗХУ-ын хувь заяа шийдэгдсэн юм - гэж ярьцгаадаг юм. Чухамдаа эдгээр үйл явдлуудаас ардчилсан Орос улсын түүхийн шинэ үе эхэлсэн юм. 1991 оны 8-р сарын 19-ний өдөр оросын иргэдийн үгийн санд нэгэн шинэ үг орж ирсэн юм. Тэр нь ГКЧП буюу монголоор бол Улсын Онцгой байдлын хороо гэснийг товчилсон үг байлаа. Харин Оросын түүхэнд энэ үеийг –“путча” буюу –“хуйвалдаан” гэж бичих болсон юм. Москвад танкууд орж ирсэн байлаа. Улсын онцгой байдлын хорооны гол зорилго бол Тусгаар тогтносон орнуудын Гэрээнд гарын үсэг зуруулахгуй байх, яагаад гэвэл УОБХ-ны  гишүүд Бүгд найрамдах улсуудын орон нутгийн засгийг бэхжүүлсний дараа ЗХУ задран унана гэж айж байсан юм. 1991 оны  8-р сард ЗХУ-аас Литва болон Гүрж хоёр бараг гарсан байлаа. Харин Эстони, Латви, Молдав болон Армени улс бие даан тусгаар тогтнохоор шийдээд байсан үе юм. Өөрөөр хэлбэл ЗСБНХУ тарж  эхлээд байсан юм. Москвад засгийн эрхийг булаан авах үед ерөнхийлөгч Михаил Горбачёв амрахаар явсан  байлаа. Горбачёв УОБХ-ны бэлтгэж байгаа төрийн эргэлтийн тухай мэдэж байсан хирнэ, ямар ч арга хэмжээ аваагүй ажээ. Над руу газар газраас утасдаж хуйвалдаан зохион явуулах гэж байна гэж сэрэмжлүүлж байсан. Намайг хүрээлж байсан хүмүүс ч гэсэн, гэсэн ч би мөргөлдөөнийг хүсээгүй. Миний хамгийн гол үзэл бол – бүх зүйлийг цус асгаруулахгүй л хийх байлаа. Цус урсгахгүйгээр хийх боломжгүй гэдгийг өмнө нь мэдэж л байсан. Гэхдээ бид хамгийн муу муухай юмыг тойрч чадсан. Хэрвээ энэ бүгд эхэлсэн бол иргэний дайн гарч болох байсан. Тэр тусмаа өчнөөн зэвсэглэсэн манай оронд шүү дээ. Тэр ч бүү хэл цөмийн зэвсэг ч байгаа шүү дээ. Тэр нь аль хүчнийхэнд очих байсныг мэдэхгүй л дээ, гэхдээ бүгдэд л муу юм болох байсан. 8-р сарын 19-нд Москвагийн Цагаан Ордны өмнө /тэр үед энэ байшинг Зөвлөлүүдийн Ордон гэж нарладэг байв/ УОБХ-г эсэргүүцэх төв байгуулагдсан юм. Түүнийг Бүгд Найрамдах Оросын Холбооны улсын ерөнхийлөгч Борис Ельцин тэргүүлсэн юм. Тэрээр танкан дээр гарч цуглаанд хуран цугларсан олон хүмүүсийн өмнө УОБХ-ны үйл ажиллагааг төрийн эргэлт гэж нэрлэсэн юм. Ельцины талд олон мянган хүмүүс Цагаан Ордонд ирж, хамгаалалтын бэхэлгээ барьж байсан юм. Энэхүү нөхцөл байдалд жагсагчдыг дэмжихээр ирсэн москвагийнхан шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм. Магадгүй, хуйвалдаанаас хойш 20 жилийн дараа Орос улсад бий болсон шинэ үеийнхэн юм уу, ЗСБНХУ-д хэзээ ч байгаагүй, тэдгээр залуус тоталитаризм гэж юу байдгийг мэдэхгүй, картаар хүнсний бараа гэдгийг мэдэхгүй, бодож сэтгэсэн, өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байсныг төсөөлөхийн ч аргагүй бизээ. Хуйвалдаантай үе чацуутнууд өөрчлөн байгуулалтын өмнөх үеийг ном зохиол, кино жүжиг, ээцэг, эхийнхээ ярианаас л мэдэх юм. Гэхдээ тэр үеийн байдлыг ойлгохыг тулд энэ бүхэн нь хангалттай гэж Москвагийн их сургуулийн сэтгүүл зүйн факультетын оюутан Александр Николайчук ингэж ярьж байна. Тэр үед ийм боловсролын боломжууд байгаагүй аж. Одоо гадаадад мэргэжил дээшлүүлж, гадаад хэлээ сайжруулах янз бүрийн боломжууд өчнөөн гарч байна. Орос улсад гарсан шиг тийм үйл явдал болоогүй бол Интернет хөгжөөгүй, ийм боломжууд гарахгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Би Европд амьдардаг найзуудтайгаа харилцаж чадахгүй басйан байх даа. Тиймээс  дэлхийн дахинаас бодит мэдээллүүд авах ийм боломжтой байгаадаа би их баяртай явдаг. ЗСБНХУ-ын задарсны дараа хуучин бүгд найрамдах улс бүр хуучин зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр бие даан хөгжлийнхээ замаар явах болсон. 1991 оны 12-р сард Тусгаар улсын хамтын нөхөрлөлийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Орос, Белорус, Казахстан улсыг нэгтгэсэн  Гаалийн холбоо байгуулагдан ажиллаж. Энэ байгууллагад Киргиз, Узбекистан болон Украин улс нэгдэн орохоор болоод байгаа. Түүнчлэн, эдийн засгийн нэгдсэн  орон зайг бий болгох төсөл байна. ЗСБНХУ задарсны дараа Орос улсад зах зээл судлалын хүрээлэнгүүд, өрсөлдөөнт сонгуулиуд, хэвлэлийн эрх чөлөө болон чөлөөт хэвлэл-ардчиллын үнэт зүйлсүүд бий болсон гэж шинжээчид үзэж байна. Улс-төрчдийн шинэ үеийнхэн гарч ирэв. Энэ үеэс засгийн эрхэнд намын түшмэдүүд төдийгүй хуучин эрдэм-шинжилгээний ажилтнууд, сэтгүүлчид, цэргийнхэн гарах боломжтой болов. Орос улсад эрх зүйт төр байгуулагдаж, иргэний нийгэм хөгжиж эхэлсэн юм. Зөвлөлтийн цаг үе, үзэл суртал, тоталитаризмын дэглэмд эргэлт үгүй гэдэг нь бүр 1991 оны 8-р сард ойлгомжтой байсан юм. Үүнийг Москвад болсон хуйвалдааны үеэр, хамгаалагчдын талд зогсч байсан  испаний El Pais сонины сурвалжлагч Пилар Бонет тэмдэглэхдээ: “Цагаан Ордонд ирж байсан хүмүүс ардчиллын үнэт зүйлсийн төлөө ялан дийлсэн юм” бичжээ.