Орос улс ойрын гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдын тав тухтай орчинг бүрдүүлэхэд 50 тэрбум /1.6 тэр бум  долл./ гаруй рублийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ тухай ерөнхий сайд Владимир Путин  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчидтэй болон Бүх оросын ардын фронтын зохицуулах зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалт дээр мэдэгдлээ. Түүнчлэн, НҮБ-ын тахир дутуу иргэдийн Конценцийн дагуу хуулиндаа шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах юм. Одоо ОХУ-д хөгжлийн бэрхшээлтэй 13 сая хүн амьдарч байна. Өөрөөр хэлбэл, арван хүний нэг нь гэсэн үг. Тэднээс олон хүн спорт, шинжлэх ухаан болон хөгжимд тодорхой амжилтанд хүрсэн юм. Гэхдээ тэдний нэг нь ч өөрийн амьдралыг тав тухтай гэж хэлж чадаагүй юм. Орос улсын ерөнхий боловсролын сургуулиудын тавьд нэг сургууль нь, өөрөө бие даан хөдөлж чадахгүй хүүхдүүдэд зориулагдан тоноглогдсон байна. Үүнээс үүдээд үеийнхээ хүүхдүүдээс тусдаа гэртээ суралцахаас өөр аргагүй болж байгаа юм. Хөдөлмөр эрхлэх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж дөрөвний нэг нь ажил эрхэлдэг. Нэг талаас үзэхэд ажил олгогч бүр “онцгой” ажлын байр бий болгох бололцоогүй юм. Нөгөөтэйгүүр, байгууллага юм уу, ажлын байр хүртэлх зам олон бэрхшээлийг дагуулдаг: тээврийн хэрэгсэлд тусгай тавцан үгүй. Захиргааны гох дэгээ ч саад болж байна. Жишээ нь: Санкт-Петербургийн метронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэргэнцэртэй оруулдаггүй байна. Харин ойрноос байдлыг засч залруулж байгаа. Владимир Путины даалгавраар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрэх боломжтой объектын нэгээр Засгийн газрын байрны шатыг өөрчлөн засч байгаа явдал юм. Гэхдээ ерөнхий сайдын ярьж байгаагаар энэ нь бас тийм ч амар ажил биш бололтой: «Одоо нөхөд маань ярьж байна л даа энэ ажлыг хийж эхлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөөгүйн улмаас хийсэн юмаа дахин засах болж байгаа юм. Захиргааны бүх байгууллагууд одооноос эхлээд бүхий л боломжоороо, хөрөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тав тухтай байлгах төхөөрөмжөөр тоноглох хэрэгтэй байна. Үүнийг шуурхай түргэн хийх шаардлагатай байна». Түүнчлэн Оросын ЗГ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилтай болгох бололцоог дайчлан ажиллана – гэж Путин ярьж байна: «Бид өмчийн бүхий л хэлбэртэй байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажлын байр бий болгох тэтгэмж гаргасан. 2010 оны болон 2011 оны эхний хагас жилд төрийн дэмжлэгээр 12 мянга гаруй шинэ ажлын байрыг бий болгоод байна». Олон нийтийн байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг санхүүгээр дэмжих ажил үргэлжлэх болно. Энэ жил ийм тусламжийн ажлын хэмжээ 20 % нэмэгдэж, 950 сая рубльд хүрэх болно. Энэхүү туслалцааг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст байнга туслаж байдаг сайн дурын байгууллагуудад мөн үзүүлэх болно.