АНУ-ын эдийн засаг таамаглаж байснаар нилээд аажмаар өсөх бололтой байна. 2011 оны хоёрдугаар хагаст НАУ-ын ДНБ буурах хандлагатай байна гэсэн мэдээг баасан гаригт “Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банк нийтэд зарлав. Урьдчилсан мэдээгээр АНУ-ын эдийн засгийн өсөлт 3-р улиралд 1 % байх ажээ. 4-р улиралд 1,5 % байх төлөвтэй ажээ. Үүний өмнө банкны эдийн засагчид энэхүү үзүүлэлтүүд нь 2 % байх болно гэж таамаг дэвшүүлж байсан юм. Энэ удаагийн үзүүлэлт нь “Голман Саксын” 8-р сарын эхэн үеэс гаргасан гуравдахь урьчилсан таамаглал юм. Баасан гаригт америкийн “Жей-Пи Морган” болон “Морган Стэнли” банкнуудын  урьдчилсан мэдээгээр АНУ-ын 2011 оны IV улирлын эдийн засгийн өсөлтийн доогуур байна гэжээ. Түүнчлэн, АНУ боон ЕХ-ны орнууд одоогийн байдлаар хямралын II давалгааны байдалд байна гэж мэдээлжээ.