Хятад улс АНУ-тай харилцан итгэлцэл, хүндэтгэлийн харилцаа байгуулах хүсэлтэй байна. Энэ тухай БНХАУ-ын Дарга Ху Зиньтао баасан гаригт Бээжинд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай уулзахдаа мэдэгджээ. Ху Зиньтао АНУ-тай эдийн засгийн салбарын харилцаагаа улам гүнзгийрүүлэн,дэлхийн эдийн засгийг сэргээхэд хамтын ажиллагаа эрчимжүүлэх бодолтой байгаагаа цохон тэмдэглэв. АНУ болон Хятад улс нь хамтын ажиллагаагаа олон улсын дэлхийчлэлийн нэгдлийн хүрээнд, тухайлбал, “Их 20” хүрээнд гэж БНХАУ-ын Дарга мэдэгдэв. Байден хэлэхдээ, АНУ нь Хятад улстай цаашид ахрилцаагаа тогтвортжуулахыг эрмэлзэж байна. Вашингтон нь Бээжинтэй хоёр талын сонирхлыг татаж буй дэлхийн асуудлаар харилцан ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна гэжээ. Жозеф Байден нь БНХАУ-ын дэд дарга Си Зиньпины урилгаар тус улсад 8-р сарын 17-нд өдрийн 6 өдрийн албан ёсны айлчлал хийхээр ирсэн юм. Хятад улсын айлчлалын дараа тэр Монгол боон Япон улсад тус тус айлчлах юм.