Олон улсын эрүүгийн шүүх Сирийн байдлыг мөрдөн байцааахад шүүн таслах эрхгүй ажээ. Энэ тухай Гаагад прокурор Луис Морено- Окамдо мэдэгджээ. Түүний ярьснаар Олон улсын шүүхэд Сирид хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргүүд гарч байгаа тухай баримт мэдээллүүд ирж байгаа ажээ. Гэтэл эдгээр мэдээллүүд нь жинхэнэ хэрэг дээрээ нийцэж байна уу гэдгийг шүүх тогтоож чадахгүй, яагаад гэвэл Сири улс нь энэхүү баримт бичиг тулгуурлаж буй - Олон улсын шүүхийн байгууллагын Римийн дүрэмийн гишүүн бус ажээ. АНУ болон ЕХены орнууд Сирийн “хуульбусны” удидлагын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байгаа юм. Тэд ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардаж байна. Орос улс энэ байр суурийн эсрэг байгаа. Баасан гаригт ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, Сири улсад шинэчлэлийн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй гэж үзсэн юм. Одоо тус улсад онцгой байдлын дэглэмийг цуцалсан, улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлсэн байгаа юм. ОХУ-ын ГХЯ “Ойрхи-Дорнодын уран барилгын тулгуур” Сирийн байдлыг хурцатхыг анхааруулж байсан юм.