БНАСАУ-ын Төрийн Батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ир бямба гаригт ОХУ-д албан ёслолын айлчлал хийхээр ирсэн тухай Кремлийн хэвэлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. БНАСАУ-ын тэргүүний ОХУ-д хийх айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Алс-Дорнодын болон Сибирийн холбооны тойргуудаар зочилох юм. Айлчлалын гол арга хэмжээ нь Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хийх уулзалт юм. Ким Чен Ирийн ОХУ-д анхны айлчлал Оросын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар 2001 оны 7-8 сард болж өнгөрсөн юм. Тэр үед БНАСАУ-ын удирдагч Орос улсад өөрийн галт тэргээр Примориос Москва хүртэл, Мосвкагаас Петербург, дараа нь Новосибирск, Омск, Хабаровскаар Пхеньян дамжин буцсан юм. Айлчлал нийт гурван долоо хоног үргэлжилсэн юм. Айлчлалын гол үр дүн нь БНАСАУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нарын зурсан Москвагийн Тунхаглал юм. Энэхүү баримт бичигт  хоёр тал найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн, гадаад бодлогод харилцан ажиллах бодолтой буйгаа илэрхийлсэн юм. Нэг жилийн дараа 2002 онд Ким Чен Ир нь ОХУ-д дахин айлчлахдаа Владивосток, Хабаровск болон Амур мөрний Комсомольск хотуудаар аялаллаа хязгаарласан юм. Владивосток хотод Ким Чен Ир нь тэр үеийн ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийсэн юм. Хоёр удирдагчийн уулзалтын явцад эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Солонгосын төмөр замыг Сибирийн төмөр замтай нийлүүлэх боломжийн тухай ярилцсан юм.