Жамахирийн удирдагч Муаммар Каддафийн ойрын хамтран зүтгэгч Ливийн Ерөнхий сайд асан түүнээс татгалзжээ. Адлель Салям Жаллуд 1972-1979 онуудад Ливийн ерөнхий сайдын албан тушаал хашин Каддафийн Засгийн газрын хоёх дахь хүн байжээ. Түүнчлэн тэр 1969 онд төрийн эргэлт зохион байгуулахад болон явуулахад туслаж, улмаар Каддафи нь засгийн эрхэнд гарчээ. Гэхдээ 1990 оны үеэс Каддафи болон Жаллуд хоёрын дунд санал зөрөлдөөн гарч эхэлжээ. Босогчдын төлөөлөгч Махмуд Шаммамын ярьснаар Каддафийн туслах асан босогчдын хяналтанд байгаа тус улсын баруун хэсэгт хүрч очоод Европын орнууд руу гарах бодолтой байгаа ажээ. Жаллудын босогчдын Зинтан хотод авахуулсан зургууд нь Facebook дээр гарчээ.