Газын зурвасд эрх барьж байгаа ХАМАС хөдөлгөөний удирдлага Израильтай түр зогсоосон байлдааны гэрээг цуцалсан тухай мэдэгдэл хийжээ. Хоёр жил үргэлжилсэн энэхүү эвлэрэл Израилийн Агаарын цэргийн хүчнийхний Газын зурваст үзүүлсэн нилээд хэдэн удаагийн цохилтын улмаас цуцлагдахад хүрчээ. Израиль нь палестины нутгийг Эйлат хотын орчимд халдлага болсны хариуд бөмбөгдөж эхэлжээ. “Үүнээс хойш дайсантай байлдааныг түр зогсоох тухай  асуудал байж болохгуй” гэж мэдэгдэлд дурьджээ. Сүүлийн хэд хоногт амь үрэгдсэн палестин хүмүүсийн тоо 15хүрээд байна. Тэдний дунд хоёр хүүхэд байжээ. Палестины ХМХ үүд мэдээлэхдээ: баасан гаригт өглөө эрт израилийн онгоцнууд Газын зурвасны янз бүрийн хэсгийн 13 объект руу дайралт хийжээ. Израиль мэдэгдэлдээ: пүрэв гаригт израилийн амралт сувиллын Эйлат хотын орчимд нилээд хэдэн удаа алан хядагчдын хийсэн дайралтын хариуд Газын зурвасанд агаараас цохилт өгсөн гэжээ. Израиль-египтийн хилийн орчимд алан хядагчид шугамын автобусыг буудсан байжээ. Түүнчлэн, израилийн харуулын цэргийн машиныг  дэлбэлжээ. Найман хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархаджээ. Дайрагчдын тал хэсгийг израилийн тусгай албаныхан устгажээ. Пүрэв гаригт израилийн агаарын цэргийн хүчнийхэн газын зурвасанд пуужингаар цохилт өгсний улмаас “Эсэргүүцэгчдийн ардын хороонуудын” удирдагчид өртжээ. Энэхүү халдлагын хариуцлагыг Израиль хүрлээжээ.