Вашингтон Пхеньянд 900 мянган ам долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна, гэхдээ  тусламжид хүсний бүтэгдэхүүн орохгүй аж. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдэгджээ. Америкийн төрийн бус байгууллагын тайланд дурьснаар БНАСАУ-д хөдөө аэ ахуйн үйлдвэрлэл сүйрлийн байдалд байгаа, тиймээс олон улсын оролцоо шаардлагатай аж. АНУ тусламж үзүүлэхэд ямагт бэлэн байсан, гэхдээ хүнсний хувиарилалтанд хяналт тавих болзол тавьж байжээ. Вашингтон нь нилээд хэдэн удаа хүнсний нийлүүлэлтийг тасалж байсан, ингэхдээ тэд хүнс нь хэрэгцээтэй хүмүүст хүрэхгүй байна гэж үзэж байжээ. Нуланд мэдэгдэхдээ: БНАСАУ-ын одоогийн тусламжийн багцад – тус улсын хойд хэсэгт гарсан хүчтэй үерийн улмаас гэр оронгүй солонгосчуудад тусламж болгож майхан болон хулдаас нийлүүлжээ.