АНУ, ЕХ-оос сирийн ерөнхийлэгч Башар Асадыг тушаалаасаа огцроход уриалж байгааг Орос улс зөвшөөрөхгүй байна. «Дамаскаас зарласан шинэтгэлүүдийг хийх цаг  түүнд олгох хэрэгтэй» гэж Москва үзэж байна. «Энэ замд Сири улс ихийг хийж,зохих хуулиудыг батлаж, улс төрийн шалтгаанаар хоригдогсдыг  өршөөн, энэ оны сүүлчээр бүх нийтийн сонгууль явуулж, олон улсын хүмүүнлэгийн төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байгагаа илэрхийлсэн юм. Башар Асад сөрөг хүчний эсрэг явуулж байгаа цэргийн бүх ажиллагааг зогсоохыг мэдсэн нь хамгийн чухал юм. Засгийн газрын болон сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ хийх замаар л сирийн асуудлуудыг шийдвэрлэж болно» гэж ГХЯ үзэж байна.