Монгол улс армийн зэвсэглэлдээ Орос улсаас буудлагын зэвсэг худалдан авах болно. Саяхан БН Удмурт улсын нийслэл Ижевск хотод Монголын БХЯ-ны төлөөлөгчид зочилжээ. Ижевскэд Михаил Калашников амьдардаг. Тэр дэлхийд нэрд гарсан автоматыг зохион  бүтээсэн бөгөөд түүний нэрээр дэлхийн шилдэг автомат, винтовк, гарнотомёт, гар буу зэргийг нэрлэсэн байдаг. “Ижмаш” үйлдвэрийн олон нийттэй харьилцах албаны дарга Андрей Сенчонок ийн ярьж байна. “Ижмаш” нь буудлагын болон нисэхийн зэвсэг, удирдах төхөөрөмжүүд, үйлчилгээ засварын хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг. Монголын төлөөлөгчид манай үйлдвэрийг үзэж, бүтээгдэхүүний нэр төрөлтэй танилцсан. Манай буудлагын зэвсэг нарийн тусгал, найдвартайгаараа болон бусад чанаруудаараа дэлхийд өндөр үнэлэгддэг. Манай заводыг үзэж танилцаад монголын төлөөлөгчид маш их үнэлэлт өгсөн. Манай зочид эд бүгдийг үзээд зогсоогүй, мөн гартаа барьж буудаж үзсэн юм. Манай буудлагын тирэнд тэд Калашниковын автомат болон бусад төрлийн автоматаар буудлага хийсэн гэв. Монголын БХЯ-ны сайд Лувсанвандангийн Болд тэмдэглэхдээ: монголын армийн бүхий л зэвсэглэл зөвлөлтийн болон оросын зэр зэвсгээс бүрддэг. Харин одоо бид шинэ нийлүүлэлт хийхээр зорьж байна. “Бид армийг шинэчлэх томоохон хөтөлбөр бэлтгэж байгаа учраас эндхийн бүтээгдэхүүний бүх төрөл бидний сонирхлыг ихэд татаж байна. Бид уламжлалт харилцаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байна. Удмуртийн цэргийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байна” - гэв. Ямар бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр нийлүүлэх нь хоёр талын ойрын яриа, хэлэлцээгээр шийдэгдэнэ. Монголын  БХЯ-ны тэргүүн монголын төлөөлөгчдийн Ижевскэд хийсэн айлчлын үр дүн “ойрын ирээдүйд мэдрэгдэх болно” гэж амласан ажээ. Монгол улсын БХЯ-ны зэвсэгт хүчний шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд үүний өмнө оросын МиГ-29 сөнөөгч 5 онгоц худалдан авах тухай яригдсан юм. Улаанбаатар хотод болсон саяхны цэргийн техникийн жагсаал дээр Орос улсаас нийлүүлсэн “Печора-2М” их бууны пуужингийн төхөөрөмж, БТР-80 хуягт 20 танк явсан юм. Эдгээр төрлүүдийг Монгол улс хоёр жилийн өмнө худалдан авсан байсан юм. Хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх 9-р сарын эхээр Монгол улсын нутаг дээр орос-монголын цэргийнхний терроризмын эсрэг хээрийн сургуулилт зохиогдоно.